Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад ШУП-ийн суурь тавигдлаа

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү лаборатори нь генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаанууд явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багаж төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд судалгааны үр дүнгээс гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтой.

2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn

Монгол, Хятадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй лаборатори аж.

2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
Молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторид үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтанд шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Тоног төхөөрөмжөөс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангасан байна. Энэхүү лаборатори нь Хан-Уул дүүрэг дэх "Номин юнайтед"-ийн урд байрлах Армоно нэгдлийн байранд нээгдэж байгаа юм.
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn
2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn

Гарааны компаниудыг бойжуулах боломжууд нээгдлээ

"2013 онд Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ хоорондын “Монгол Улсад Анхны Шинжлэх Ухааны Парк байгуулах талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан. Санамж бичигт Шинжлэх Ухааны Парк /ШУП/-ийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, лаборатори, инкубатор төвийг байгуулах, мэдээлэл, мэргэжилтэн солилцох, туршлага судлах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан.

2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү санамж бичгийн хүрээнд Бээжингийн ШУП-ийн стратеги судалгааны GEI хүрээлэн, Өвөрмонголын ШУ Мэргэжлийн тэнхимийн Технологи дамжуулах төв, Монгол Улсын ШУТСан хамтран ажиллаж ШУП байгуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаар Паркийн үйл ажиллагааг эхлүүлэх орчин нөхцөл бүрдээд байна. 

Хятадын талаас лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис авахад зориулан санхүүжилт гарган, Монголын талаас лабораторийн байрыг засаж бэлдэн, ажилтнуудыг сонгон шалгаруулж, холбогдох дүрэм журам боловсруулах ажлуудыг хамтран гүйцэтгэсэнээр өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болоод байна" хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр лабораторийн нээлт дээр хэлсэн үгэндээ онцоллоо.


Мөн энэхүү лабораторийн нээлттэй хамт Эрдэм Шинжилгээний Байгууллага /ЭШБ/-уудын дэргэдэх гарааны компаниудад үйлчлэх инкубатор төвийн үйл ажиллагааг Хамтарсан лабораторийн дэргэд буюу Армоно нэгдлийн байранд эхлүүлж байна. Энэхүү инкубатор төв нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлэх үндсэн дээр оюуны ололт бүтээлийг зах зээлд гаргах, гарааны компаниудад хөгжих таатай орчинг бүрдүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэн ажиллах юм. 

2016.02.22. Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн инновацийн бүтээгдэхүүн, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг сурталчилан нийтийн хүртээл болгох, үйлдвэрлэгчид болон хөрөнгө оруулагчидтай холбох, оюуны өмчийг үнэлэх, бүртгүүлэх, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн хооронд технологи дамжуулалтыг эрчимжүүлэх замаар оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өндөр технологи нутагшуулах зорилго бүхий Технологи дамжуулах төвийг ажиллуулахад бэлэн болоод байна. 

Эдгээр Хамтарсан лаборатори, инкубатор төв, технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлсэнээр ЭШБ-уудын гаргасан технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, их сургуулиудтай хамтран сургалтын агуулгаар дамжуулан оюутан судлаачдыг сургах, энтрепренёр сэтгэлгээтэй залуу үеийг бэлтгэж гаргах, ЭШБ болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулах, холбож өгөх, гарааны компаниудыг бойжуулах боломжууд нээгдэж Монгол Улсад ШУП-ийн суурь тавигдаж байгаа нь энэ юм гэдгийг дурьдлаа.