Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ганцаараа амьдарч байхдаа хийж амжуулах ТАВАН ЗҮЙЛ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Та ганцаараа амьдардаг уу?

Хэрэв тийм бол танд зориулан Tabi-labo-д нийтлэгдсэн "Ганцаараа амьдарч байхдаа хийж амжуулах ТАВАН зүйл"-ийн талаар танилцуулъя.
 

1. Та бол "БУРХАН"

 

Ганцаараа амьдардаг таны хувьд эргэн тойронд чинь хэн ч байхгүй учраас хүссэн зүйлээ хийх боломжтой гэдгийг та мэдэх үү?

Тиймээс таныг өөрийн гэртээ "БУРХАН" нь юм шүү гэдгийг хэлмээр байна.

Та бурхан учир өөрийнхөөрөө байж, хиймээр байгаа зүйлсээ хийж, унтмаар байгаа үедээ унтаж болно. Цаашилбал ажлаасаа стрессдээд ирэх үедээ гэртээ хөгжмөө чангалж, хүссэн дуугаа сонсох боломжтой гэдгийг санаарай.

2. "КИНО ТЕАТР"-тай БОЛООРОЙ

 

Та ганцаараа амьдарч байгаа үедээ өөрийн амьдралын хэмнэлээ хүссэнээр нь өөрчилж болно.

Тухайлбал, цонхоо хаагаад, хөшгөө татаад зөвхөн танд л зориулсан "КИНО ТЕАТР"-ыг бий болгож болно шүү дээ.

Танд гэртээ хүссэн орчноо бий болгоод, дуртай киногоо үзээд, попкорноо идээд, уйлмаар байвал уйлаад, инээмээр байвал инээх БОЛОМЖ бий. 

3. ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ТАНЫ ОРЧИН

 

Та хэн нэгэнтэй амьдарч байсан бол хэзээ ч усанд орж байхдаа хүссэн дуугаа олон удаа дуулж чадахгүй.

Харин та ганцаараа амьдарч байгаа бол чадна. Яагаад гэвэл таныг усанд орж байхад чинь хэн ч саад болохгүй.

ЖИЧ: Дараа нь та өөрөө цэвэрлэнэ гэдгийг сана.

4. Аав ээжийгээ ГЭРТЭЭ УРИАРАЙ

 

Гэрээ цэвэрлэж амжихгүй, хоолоо хийж идэж чадахгүй үедээ та юуг мэдэрсэн бэ?

Ихэнх хүмүүс аав ээж нь ямар ч үед тусалж, дэмжиж байсныг сайн ойлгож, мэдэрдэг аж.

Тиймээс тогтмол хугацаанд аав ээжийгээ гэртээ урьж байгаарай. Тэгээд өөрийн гараар хийсэн хоолоор дайлаарай.

Аав ээж бол таны хувьд НИЙГМИЙН БАГШ. Тиймээс таны санаа зовж буй асуудалд зөвлөж чадна гэдгийг сана. Тиймээс санаа зоволтгүй, яг одоо залгаад аав ээжийгээ ГЭРТЭЭ УРИАРАЙ.

5. Өөртэйгөө ярилцах ЦАГ гарга

 

Юуны өмнө гар утас, телевизээ УНТРАА.

Өдөр бүр ажил, сургууль гээд завгүй байдаг таны хувьд өөрийгөө бодох, эргэн тойронд болж буй зүйлсийг эргэцүүлэх, ирээдүйгээ бодох боломж, цаг хугацаа тийм их байдаггүй.

Тиймээс ганцаараа байна гээд гутралгүй, уйдалгүй цагийг зөв ашиглан ӨӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦ.

Эх сурвалж: tabi-labo.com