Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУЯ-наас жил бүр Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг зарладаг уламжлалтай.
бөгөөд төслийг 2016 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд хүлээн авна.
2015 онд Хүүхдийн уран бүтээлийн IX уралдааныг “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд зарлан явууллаа. Уралдаанд 8 уран бүтээлчийн 12 бүтээл ирүүлсэн бөгөөд шалгарсан бүтээлийн дээжийг өнөөдөр цэцэрлэг сургуулиудад гардуулж өглөө. Тус уралдаан нь телевизийн уран сайхны нэвтрүүлэг, хүүхдийн дууны цомог бүтээх гэсэн 2 төрлөөр явагдсан юм. Уралдаанд хүүхдийн дууны цомог бүтээх 3 уран бүтээлчийн төсөл, телевизийн 2 төсөл тус тус шалгарлаа.
Телевизийн уран сайхны цуврал нэвтрүүлэгт шалгарсан ТВ-ийн уран бүтээл:
- Соён гэгээрүүлэгч ТВ-ийн “Хөх толбо” 20 цуврал
- ТВ-9 телевизийн “Хүүхэд гэрэлт ирээдүй” 20 цуврал
Хүүхдийн дууны цомогт шалгарсан уран бүтээл:
- “Бяцхан зүрх дуулж байна” ТББ-ын “Бяцхан зүрх дуулж байна” цомог
- “Марчаахай” ХХК-ны “Мэдэмхий марчаахай” цомог
- Хүүхдийн ордны багш С.Алтан-Уяагийн “Аа гоё оо гоё” дууны цомгууд шалгарчээ.