Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дундад зуунаас өнөөг хүртэл ХАВДАР өвчнийг эмчилж байсан аргууд

Б.Ууган, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN

Саяхан эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ арга нь амжилттай болсон тухай сайхан мэдээ дуулгасан. Энэ шинэ аргын клиник туршилтыг хийхэд оролцсон үхлийн аюултай өвчинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь эдгэрэх шатандаа орсон гэсэн мэдээ нь дэлхий даяар өвчиндөө шаналж байгаа хүмүүст итгэл найдвар өгсөн юм.

 

Гэхдээ эрдэмтэд энэ аргыг өргөн хэрэглэх хүртэл цаг хугацаа их шаардлагатай гэдгийг онцолсон.

Ийнхүү шинэ нээлтийн талаарх мэдээлэл гарч олон хүнийг баярлуулсан энэ үед ВВС агентлаг дундад зуунаас өнөөг хүртэл хорт хавдрыг хэрхэн эмчилж байсан талаарх мэдээлэл нийтэлснийг хүргэе. 

XVI зуун хүртэл: Энэ үед хавдрыг эмчлэгдэхгүй өвчин гэж тооцож байв. Хавдартай тэмцэх цорын ганц арга нь мэс засал байсан хэдий ч мэс заслын дараа хавдар дахин үүсч байгаа нь тогтоогдож байлаа. Хавдрыг эмчлэх аргад ямар ч дэвшилт ажиглагдаагүй тул тухайн үеийн эмч нар энэ өвчнийг эмчлэх ямар ч боломжгүй гэж үзэж байжээ. 

XVI-XVIII зуун: Эрдэмтэд хүний бие, анатом, өвчний даамжиралтын талаарх илүү төсөөлөлтэй болсноор хавдар судлалын асуудалд ахиц дэвшил гарах боломж нээгдсэн байна. 

XIX-XX зуун: Ерөнхий мэс заслын салбарт томоохон алхам хийгдэж тэр дундаа мэс засал, мэдээ алдуулалт хийх аргууд хөгжсөн байна. Хавдар авах мэс засал илүү нарийн болж хавдрын эсүүд нэвтэрч мэдэх өвчилсөн хэсгүүдийг хамтад нь авах болов. 

Хавдар судлах шинжлэх ухааны нэгэн салбар нь гэмтсэн эдүүдийг судлах боломжтой орчин үеийн дуран авиан ачаар бий болсон бөгөөд энэ төхөөрөмжийн ачаар хүний бие организмын чухамхүү аль хэсэгт нь өвчин үүссэн гэдгийг мэдэх боломжтой болсны дээр энэ салбарын мэс засалд дорвитой өөрчлөлт гарсан юм.  Мөн энэ үед мастэктомын технологи буюу сүүн булчирхай авах технологийг боловсруулжээ.

 
Хавдар эмчлэх шинэ зуун 

Ийнхүү хавдар эмчлэх тал дээр анагаах ухааны салбарынхан хичээн ажиллах зуур мэс заслын аргаар эмчлэх боломжгүй нөхцлүүдийг эмч нар олж мэдэх боломж олгосон метастазын салбар дахь онолын мэдлэгүүд хөгжсөн бөгөөд энэ нь хүний биед хавдар тархахаас сэргийлэх бусад аргуудыг боловсруулахад тусласан юм.

XIX зууны сүүлд рентген цацрагийг нээсний дараа радио эмчилгээг хавдрын өвчлөлийг эмчлэхэд хэрэглэх болсон байна.

Харин ХХ зуунд химийн эмчилгээний арга нэвтэрсэн бөгөөд Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны хооронд гарган авсан химийн бодисууд ихээхэн түлхэц болсон байна. Эдгээр нь  хавдрын үржих эдүүдийг хурдан устгах чадвартай байдаг аж.

 

1970-аад онд хөхний хавдартай тэмцэхэд ихэнх эмэгтэйчүүдэд цэгэн мэс засал радикаль мастэктом аргаас дутахааргүй үр дүнтэй байгаа гэдэг нь тогтоогдсон байна.

Хорьдугаар зууны сүүлийн арван жилүүдэд эрүүл эдийг аль болох бага авах тал дээр ахиц гарсан мэс заслын технологуудыг сайжруулжээ. Өнөөдөр мэс заслын үеэр биен дотор оруулдаг бичил камер, бусад технологиудын ачаар мэс засал илүү үр дүнтэй болсон. 

Түүнчлэн хортой хавдрыг устгахын тулд шингэн азот ашиглах крио мэс заслыг хөгжүүлэх ажил хийгдэж байна. Мөн лазер мэс заслын арга ч улам дэлгэрсээр байгаа юм.

 

Эх сурвалж: bbc.com