Гэгээн хайрын баяр буюу Валентины баяр удахгүй болох нь.
Харин та халамжит гэргий /нөхөр/, хайртай залуутайгаа /бүсгүй/ хаана, юу хийхээ төлөвлөж амжсан уу?
Үгүй бол танд зориулан үдшийн зоог барих ресторанууд, тоглолтууд, үзвэрийн хуваариудыг онцолж танилцуулъя.
Валентинаар Өргөөд романтик, инээдмийн "Дурлал сүйтгэгч" МУСК-г заавал үзээрэй.
Түүнчлэн Өргөөгийн хамт олноос кино үзэхээр ирсэн бүх хосуудад "Нэйстлэе" шоколадыг бэлэглэхээр төлөвлөсөн аж.
Кино гарах цагийн хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Хүннү малл"-ын мөсөн гулгуурын талбайд 13-ны 14:00 цагт "18 нас би чамд хайртай" МУСК нээлтээ хийнэ. Киноны цагийн хуваарь болон холбогдох мэдээллийг энд дарж аваарай.
Хосууд маань доорх хоёр төрлийн багцнаас сонгох боломжтой.
Түүнчлэн бүх хосууддаа Гоодаль сэтгүүлийн сүүлийн гурван сарын дугаарыг бэлэглэхээр бэлдсэн аж.
Захиалга авах утас: 9603-1111
Дээрх хоёр багцаас сонгоод 9911-1355 гэсэн утсанд захиалгаа өгөөрэй.
Олон хамтлаг дуучид хосуудын баярт зориулан тоглолт хийхээр бэлдсэн аж. Одоогийн байдлаар Дуучин Тэнүүн, Х-VIT хамтлаг, A-Sound, Люмино, 3 охин, 3 дуэт хамтарсан тоглолт хийхээс гадна Мөнхийн реп хамтлаг найзуудтайгаа хамт гайхалтай үдшийг хосуудад бэлэглэхээр төлөвлөсөн байна.
Тиймээс хосууд та бүхэн өөрсдийн сонсох дуртай дуучин, хамтлагаа сонгоод үдшийг сайхан өнгөрүүлээрэй.