Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Ильичийн биеэс юу үлдсэн бэ?

Өглөөний сонин
2016 оны 2 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

1923 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр профессор Абрикосов агуу хувьсгалын удирдагчийн таалал төгссөн бие цогцост судсаар нь зургаан литр орчим спирт, формальдегид болон глицерин хийжээ. Цогцсыг ийм байдалтайгаар таван өдөр хадгалах ёстой байсан ч хэтрүүлж гурван cap гаруй болжээ. 

Үйлдвэрчний эвлэлийн баганат танхимд өдөр бүр ирж байсан зөвлөлтийн олон мянган иргэн Лениний нүүрэнд тэр чигээрээ язралт үүссэн байхыг харсан гэдэг. Үүний шалтгаан нь сүүлд ил болсон бөгөөд тусгай хөргөх бодисын тусламжтайгаар цогцсыг хөлдөөж хадга лах санаанаас үүдсэн бөгөөд Германаас нийлүүлэх байсан шаардлагатай зүйлс цаг хугацаандаа ирээгүйгээс ийнхүү хувьсгалын удирдагчийн цогцсыг амьд мэтээр нь хадгалж чадаагүй өөрчлөлт оруулчихжээ.

Энэ зуур профессор Збарский, Воробьев нар цогцсыг химийн аргаар гүн занданшуулах санааг дэвшүүлж байжээ. Ф.Дзержинскийтэй уулзах үеэр профессор Збарский цогцос ноцтой байдалд орсныг илтгэж, Феликс ч химийн аргаар занданшуулахын тулд хөлдөөхөөс татгалзсан байна.

Гуравдугаар сард шинжээчид Лениний гавлын яс, цээж болон хэвлийн хөндийгөөс бүх эрхтнийг авчээ. Нүдийг шилэн бөмбөлгөөр сольсон байна. Цогцсын дотор талыг уксусийн хүчлээр угаажээ. Эхний үед цогцост формальдегидын уусмал шингээсэн байна. Энэ нэгдэл нь биеийн уургийг спиртжүүлж, түүнийг химийн хувьд илүү идэвхгүй болгон, бактери, мөөгөнцрийг устгадаг аж. 

Энд хамгийн гол бэрхшээл нь шингээх технологи байжээ. Ерөөс судсаар шингэн хийж занданшуулдаг бөгөөд гэвч энэ тохиолдолд судаснууд нь язарч гэмтсэн байжээ. Занданшуулах бодисыг бүхий л биед хүргэж, сайтар шингээхийн тулд цогцост бүхэлд нь, тухайлбал гэдэс, мөр, хөл, нуруу болон гарын алганд зүсэлт хийсэн байна.

Дараа нь Лениний цогцсыг глицерин, калийн ацетат, ус, хлор-хинин гэсэн уусмалтай ваннанд хийжээ. Үүнээс хойш хоёр жилд нэг удаа энэ процедурыг давтан хийдэг болсон байна. Ваннаас гаргасны дараа шинэ хувцас, цэргийн френч (1961 оноос костюм) өмсгөжээ.

Улам бүр хүндэрч байсан саажилт түүний баруун гар, хөлийг хөдөлгөөнгүй болгосон сүүлчийн гэрэл зургууд дахь Лениний туйлдаж тамирдсан гадаад төрхнөөс тэс өөр улаа бутарсан өнгө хацар дээр нь харагдах болсныг үзээд, хүмүүс гайхаж байжээ. Түүний нэг гар атгаастай байдаг нь чухамхүү энэ саажилттай холбоотой аж.

Нүүрний шаравтар цайвар өнгийг гар, нүүрийг гэрэлтүүлдэг гэрэлд суулгасан улаан өнгийн фильтрийн туслалцаатайгаар арилгажээ. Уруулыг нийлүүлүүлэхийн тулд амыг анзаарагдахгүйгээр нарийн оёсон байна. Түүний нүд, дотор эрхтнүүд, тархи, зүрх хаана хадгалагдаж байгаа нь учир битүүлэг байгаа ажээ. Тархийг нь олон мянган дээж-хэсэг болгон хувааж, дэлхийн олон лабораторид шинжилсэн ч, жолоодогчийн тархинаас ямар ч онцлог зүйлийг илрүүлээгүй байна.

Ленинийг хувилах боломжтой юу гэж асууцгаадаг. Хэрвээ түүний цогцсыг хөлдөөсөн бол, амжилттай хувилах магадлал их юм. Гэвч формальдегид нь биеийн молекул, түүний дотор ДНК-г ч ихээхэн спиртжүүлдэг юм. Одоо генийг дахин сэргээхийн тулд түүнийг унших ч боломжгүй болжээ. Тийнхүү Ленинээс үлдсэн бүх зүйл шинжлэх ухаанд огт хэрэггүй болсон байна.

Зураг