Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таны амжилтад нөлөөлөх 11 ЧУХАЛ ЗҮЙЛ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлгүүрийн худалдагчаас "Талент Смарт" гэсэн хувийн компанитай болж чадсан Травис Брэдберри​ танд "Амжилтад нөлөөлөх 11 ЧУХАЛ ЗҮЙЛ"-ийн талаар зөвлөж байна.

Шинэ зүйлийг эрэлхийлж, түүндээ хүчээ сорихыг хүссэн, мөн шинэ ажилд орох, хувийн компанитай болох гэж байгаа бүхий л хүмүүст зориулав.
 

1. Өөртөө итгэдэг учраас АМЖИЛТАД ХҮРНЭ гэж бод

 

Бүхий л амжилтад хүрсэн хүмүүс өөртөө итгэх итгэлээр дүүрэн байдаг. Гэвч тэд амжилтад хүрсэн цагаасаа биш амжилтад хүрэхээсээ өмнө ӨӨРТӨӨ ИТГЭДЭГ байсан юм шүү. 

Тиймээс та бусдад итгэж, найдах биш ӨӨРТӨӨ ҮРГЭЛЖ ИТГЭ. 
 

2. Завгүй байх нь амжилтад хүрэхтэй ямар ч ХАМААГҮЙ

 

Та эргэн тойрны хүмүүсээ нэг анзаараад хараарай. Бүгд л их завгүй, өдөрт хэдэн зуун мэйл бичиж, олон хуралд сууж байгаа мэт харагдах болно.

Гэвч эдгээр хүмүүсийн хэд нь үр бүтээлтэй өнгөрүүлж, амжилтад хүрэх замдаа явж байгаа бол?

Завгүй байгаа хүн бүр АМЖИЛТТАЙ явж байгаа гэсэн үг биш.

Та зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, бусадтай адил оногдсон нэг өдөр, 24 цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чадваас АМЖИЛТАД хүрч чадна.


3. Чамайг хурцалж байдаг хүмүүстэй ҮРГЭЛЖ ХОЛБООТОЙ БАЙ

 

Чамайг үргэлж хурцалж, дэмжиж, зөвлөж байдаг хүмүүстэй үргэлж холбоотой бай.

Харин чамайг доош нь татаж байдаг хүмүүстэй цагийг бүү өнгөрүүл. Яагаад гэвэл хүний амьдрал богинохон учраас тэр.
 

4. "Үгүй" гэж хэлэхээс БҮҮ АЙ

 

АНУ-ын Калифорни Их сургуулийн судлаачид "Хүн үгүй гэж хэлэхээс айх тусам их стрессдэж, улмаар тухайн хүний амжилтад хүрэх магадлал нь буурдаг" гэж үзжээ. Тиймээс та яг одооноос эхлэн "Үгүй" гэж хэлж сур.
 

5. Сөрөг бодол таныг АМЖИЛТАД хүргэхгүй

 

Таныг амжилтын төлөө зүтгэж байхад хэн нэгэн танд үргэлж зааж, чиглэл өгч зөвлөхгүй гэдгийг сана. Тиймээс үргэлж та өөртөө хатуу байж, сөрөг бодлуудаа даван туулах ХҮЧТЭЙ байх хэрэгтэй. Яагаад гэвэл сөрөг бодол таныг хэзээ ч амжилтад хүргэхгүй учраас тэр.
 

6. "Хэрвээ ... байсан бол" гэдэг үгийг зөв хэрэглэж СУР

 

"Хэрвээ ... байсан бол" гэдэг үг нь таныг стрессдүүлж байдаг.

Мэдээж аливаа зүйлийг урьдчилаад харах нь чухал ч гэсэн ирээдүйгээс айх, урьдчилаад төлөвлөх хоёр маш том ялгаатай гэдгийг ойлго. Тиймээс энэ үгийг ЗӨВ хэрэглэж хэвшээрэй.
 

7. Дасгал хөдөлгөөн болон унтаж амрах цагаа сайтар ТӨЛӨВЛӨ

 

Та тодорхой хугацаанд сайтар унтаж амрах хэрэгтэйгээс гадна дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж сурах хэрэгтэй. Энэ нь таны амжилтад сайнаар нөлөөлнө.
 

8. Жижиг зорилгоо биелүүлэхийн төлөө ЗҮТГЭ

 

Хүмүүс том зорилгоосоо болоод жижиг зорилгуудаа тийм ч чухал авч үздэггүй.

Хэрвээ та жижиг зорилгуудаа биелүүлж чадваас улам их урамшиж, өөртөө итгэдэг болохоос гадна асуудлыг хурдан шийдвэрлэх чадвартай болно. Тиймээс жижиг гэлтгүй зорилгуудаа биелүүлэхийн төлөө ЗҮТГЭ.
 

9. Төгс төгөлдрийг БИТГИЙ ХҮС

 

Хүн гэдэг алдаанаас зугтаж чаддаггүй. Тиймээс та үргэлж зорилго төгс төгөлдөр байлгахыг хүсээд эхэлбэл, хэзээ ч мартахгүй гутралд автах, өөртөө итгэх итгэлгүй болох гэх мэт сөрөг нөлөөтэй.

Тиймээс төгс төгөлдрийг БҮҮ ХҮС.
 

10. Өөрийгөө ШИНЭЧИЛ

 

Та өөртөө цаг гаргаад өөрийн байдал, хандлага, үзэл бодлыг "шинэчлэх" тал дээр анхаарлаа хандуул. Ингэснээр та сөрөг бодолд автахгүй байж сурахаас гадна илүү их өөртөө итгэдэг болно.
 

11. Өөрийгөө УУЧИЛ

 

Алдаж байсан бол эхлээд өөрийгөө УУЧИЛ. Дараа нь дахин ХҮЧТЭЙ БОС.

Мэдээж алдаж байсан үеийнхээ мэдрэмжийг ор тас мартах нь буруу ч гэсэн үргэлж санан дурсаад байх нь тийм сайн биш. Тиймээс ирээдүйнхээ төлөө юуг яаж өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй байгааг бодоод үз.

Амжилт бол алдаанаас суралцсан чадвар дээр олж авдаг зүйл. Хэрвээ та алдаж байсан үеэ үргэлж бодоод, зовоод байвал ХЭЗЭЭ Ч АМЖИЛТАД ТА ХҮРЭХГҮЙ.

Эх сурвалж: talentsmart.com