Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн хүүхэд ХЭДЭН ЦАГТ орондоо орох ёстой вэ?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 1
iKon.MN

Бага ангийн сурагчид өглөө эрт хичээлдээ явахын тулд хэдэн цагт орондоо орох ёстой вэ гэдэг нь эцэг эхчүүдийн хувьд том асуудал байдаг.

Үүнийг буруу зохицуулснаас хүүхэд нь ядрах, нойргүйдэх тохиолдол элбэг.

Тэгвэл АНУ-ын Уисконсин мужийн мужийн Кеноша хотын Уильсон Бага сургуулиас эцэг эхчүүдэд зориулан дараах хүснэгтийг гаргажээ.

Өнгөрсөн онд гаргасан уг хүснэгтэнд 5-12 насны хүүхдүүдийг өглөө хэдэн цагт босгохын тулд урд орой нь хэдэн цагт оронд оруулбал зохистой болохыг харуулсан байна.

Тухайлбал 5 настай хүүхдийг өглөө 6:00 цагт босгохын тулд урд орой нь 6:45-д унтуулах ёстой гэнэ.

  БОСОХ ЦАГ
  6:00 6:15 6:30 6:45 7:00 7:15 7:30
Нас ОРОНДОО ОРОХ ЦАГ
5 18:45 19:00 19:15 19:30 19:30 20:15 20:30
6 19:00 19:15 19:30 19:30 20:00 20:15 20:30
7 19:15 19:15 19:30 20:00 20:15 20:30 20:45
8 19:30 19:30 20:00 20:15 20:30 20:45 21:00
9 19:30 20:00 20:15 20:30 20:45 21:00 21:15
10 20:00 20:15 20:30 20:45 21:00 21:15 21:30
11 20:15 20:30 20:45 21:00 21:15 21:30 21:45
12 20:15 20:30 20:45 21:00 21:15 21:30 21:45