Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гүн ухаантан Лао Зигийн СУРГААЛЬ ҮГС

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Лао Зи бол эртний Хятадын гүн ухаантан, Даогийн сургуулийг үндэслэгч. Күнзтэй ижил хэмжээнд хүндлэгддэг нэгэн. Түүний үлдээсэн сургааль үгнүүдээс өнөөдрийн бидэнд хэрэг болох хэсгийг нь түүвэрлэн хүргэж байна.

  • Хэн нэгнээр хайрлуулснаар чи хүчтэй болно, хэн нэгнийг хайрласнаар чи зоригтой болно
  • Хэнтэй ч өрсөлдөхгүй, барьцахгүй, зөвхөн өөрөөрөө байх үедээ сэтгэл хангалуун болсон цагт бүгд чамайг хүндлэх болно
  • Хэрвээ чи чиглэлээ өөрчлөхгүй бол төгсгөл рүүгээ явж байгаа гэсэн үг
  • Амьдрал бол тохиолдох нь гарцаагүй үзэгдлүүдийн урсгал. Түүнийг сөрвөл зөвхөн эмгэнэл авчирна. Зөнгөөр нь орхи
  • Чиний ажил бүтэж, зорилго биелэх үед хүмүүс чамайг анзааралгүйгээр “бид үүнийг өөрсдөө хийж чадлаа” гэж хэлж байвал чи жинхэнэ удирдагч
  • Бусдыг ойлгох нь мэргэн ухаан. Өөрийгөө ойлгох нь гэгээрэл
  • Бусдыг хянаж байгаа хүн хүчтэй. Өөрийгөө хянаж байгаа хүн бүр илүү хүчтэй
  • Би чамд зөвхөн гурван зүйлийг заана: даруу зан, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл. Энэ гурав бол чиний хамгийн үнэтэй эрдэнэ
  • Бусдад итгэдэггүй хүнд хэн ч итгэдэггүй
  • Их мэддэг хүн бага ярьдаг. Их ярьдаг хүн бага мэддэг
  • Агуу их хүч чадлын эх сурвалж нам гүм байдалд оршдог
  • Хүмүүсийг удирдахын тулд ард нь алх