Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Парис Хилтон: Би сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч шүү

Б.Даваахүү
2016 оны 1 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Америкийн дээдсийн хүрээлэнгийн алдарт од “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, дуучин, жүжигчин Парис Хилтон үргэлж олны анхаарал дунд байдаг нэгэн. Шоу цэнгээнийг нэгт тавьдаг холливудын од бүсгүй саяхан чармай нүцгэн зургаараа АНУ-ын “paper” сэтгүүлийн нүүрийн чимж, ярилцлага өгсөн юм. Ингээд эдүгээ 34 настай Парис Хилтоны тус сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна

-Таны хийж байсан зүйлүүдээс хамгийн гайхалтай санагдсан зүйл чинь юу вэ?

-Би тавдугаар сараас есдүгээс сар хүртэл Ибиза арал дээр амьдарсан. Тэр үед Бямба гараг бүрийн орой  “Foam & Diamonds” партид очиж тоглодог байсан. Бас долоо хоногийн турш дэлхийг тойрон аялж, тоглолт хийсэн. Энэ нь хамгийн гайхалтай үе байсан юм байна. 

-Таны талаар хэн ч мэддэггүй зүйл байдаг бол түүнийгээ хэлээч?

-Үнэнийг хэлэхэд, би маш их ичимхий. Энэ занг минь  тэр бүр хүмүүс мэддэггүй. 

-Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл?

-Миний бүх л ажил маш шахуу хөтөлбөртэй байдаг учир би байнга л дэлхийн хаа нэг газар руу нисэх шаардлагатай болдог. Тиймээс нислэгээсээ хоцрох үе байдаг юм. Энэ намайг хамгийн их бухимдуулдаг даа. 

-Хамгийн сүүлд хэзээ айсан бэ?

-Хэдэн долоо хоногийн өмнө Хятадад цахилгаан шатанд гацчихсан. Тэнд маш давчуу. Би бүр амьсгалж ч чадахгүй байсан. Тэр үед айсан юм байна. 

-2016 онд төлөвлөсөн ажлаасаа хуваалцвал?

-Хөгжим, брэндийнхээ ажлыг амжуулсан үр бүтээлтэй завгүй жил байх болов уу. Шинэ шинэ хөгжим зохиож, Ди Жи  аялан тоглолтоо үргэлжлүүлэх болно. Бас өөрийн гоо сайхны косметикийнхээ гадаадын зах зээлд гарах сувгийг нь өргөжүүлж, шинэ дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөсөн байгаа. Мөн Филиппинд үл хөдлөх хөрөнгийн бизнесээ  эхлүүлнэ. 

-Та хэн нэгний анхаарлыг татахыг хүссэн үедээ юу хийдэг вэ?

-Гангална. Гял цал тод өнгийн хувцас өмсөнө. 

-Та ер нь онлайнаар хүнтэй танилцаж, сохор болзоонд явж байсан уу?

-Үгүй ээ. Хэзээ ч тэгж байгаагүй юм байна. Аймар санагддаг. Өмнө нь найзуудаасаа маш олон аймшигтай түүхүүд сонсч байсан юм. 

-Википедиа дахь өөрийнхөө мэдээллийг засч байсан удаа байгаа юу?

-Үгүй. Гэхдээ засмаар байна. Яаж гэдгийг надад заагаад өгөхгүй биз.

-Өглөө сэрээд хамгийн түрүүнд ямар вэб сайт руу ордог вэ?

-Хамгийн түрүүнд Flipboard.com сайт руу орж, дэлхийн дахинаа юу болж байгаа талаар харна. Дараа нь өөрийнхөө ParisHilton.com сайт руу орж, өөрийн блогоо хөтөлдөг. Заримдаа худалдан авалт хийх үедээ Net-a-Porter вэб сайтад зочилдог. Ер нь бол дуртай шүү. 

-Хамгийн сүүлд гүүглээс хайсан гурван үг?

1. Халловены хувцасны санаа

2. Найз залуудаа гэртээ хийж өгөх хоол, тахианы махыг хэрхэн шарах вэ

Харин гуравдугаарт инстаграмм хуудастаа тавих өөрийнхөө хуучны зурагнуудаас хайсан.

-Хамгийн сүүлд юу үзсэн бэ?

-family Guy. Миний хамгийн үзэх дуртай  кинонуудын нэг. Үнэхээр инээдтэй. Хэд ч үзсэн уйдахгүй. 

-Өөрийнхөө талаарх мэдээллийн дор сэтгэгдэл үлдээж байсан тохиолдол бий юу?

-Үгүй дээ. Сэтгэгдэлд төдийлөн анхаарлаа хандуулаад байдаггүй. 

-Таны хамгийн дуртай сошиал хаяг тань юу вэ. Фэйсбүүк, твиттер, инстаграмм гээд?

-Инстаграмм@Parishilton 

-AOL-д хаяг нээсэн үү. Хэрвээ тийм бол ямар нэрээр нээсэн бэ?

-ParisBarbie.

-Цахим сайтуудаас өөрийнхөө талаар унших үед хамгийн хачин санагдсан зүйл тань юу вэ?

-Тэнд миний талаар маш олон худлаа хачин юмнууд бичсэн байсан. Гэхдээ тэдгээрээс бүр хамгийн хачин нь намайг Майкл Жэксонтой болзож байсан гэж бичсэн байсан шүү. 

-Онлайнаар худалдаж авсан хамгийн хачин наймаа?

-Гахайтай цайны аяга худалдан авч байсан юм байна. 15 фунтын үнэтэй аягыг надад 100 гаруй фунтаар худалдчихсан байсан. 

-Сошиал хаягуудаа та өөрөө нээсэн үү?

-Тийм ээ. Мэдээж тэгэлгүй яах вэ. Энэ бол өөрийнхөө шүтэн бишрэгчидтэй ярилцах маш чухал алхам гэж боддог. Заримдаа намайг хүссэн үед багийнхан маань надад зарим зүйлийг постолход минь тусалдаг.

Гэхдээ би ихэнхдээ Snapchat-ыг ашиглаж, твиттертээ жиргэж, инстаграммдаа зурагнаасаа нийтэлдэг. Ер нь шүтэн бишрэгчидтэйгээ илүү дотно холбогдож, өөрийнхөө амьдралыг харуулж, бас тэдний түүхүүдийг сонсоход сошиал медиа тусалдаг болохоор их идэвхтэй хэрэглэгч нь шүү. 

Зураг