Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүд сахлаа хусахдаа гаргадаг ТАВАН АЛДАА

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бэлгийн бойжилт нь дууссан цагаас эхлэн ихэнх эрчүүд долоо хоногт хэд хэдэн удаа сахлаа авах болдог. Тэгвэл эрчүүдийн сахлаа хусах үедээ гаргадаг таван алдааг танилцуулж байна. Зөвлөгөөг Gillette компанийн мэргэжилтнүүд өгчээ.

  1. Бэлтгэл муу хийх

Зүгээр л арьсаа хүйтэн усаар норгоод сахлаа хусаж эхэлбэл энэ нь тохиромжтой биш. Эхлээд арьсны нүх сүвийг тэлж, үсний уутнуудыг сулруулж өгвөл үр дүнтэй. Ингэхийн тулд халуун уураар утах, эсвэл халуун алчуур нүүрэндээ хэсэг тавих хэрэгтэй. Дараа нь халуун усаар нүүрээ зайлж угаагаад хусах нь зөв. Шүршүүрт орсны дараа сахлаа хусах нь хамгийн зөв.

  1. Хутгаа цэвэрлэхгүй байх

Сахлын хутганы чанараас болоод хусах бүрт хутганы ир хооронд үсний үлдэгдэл, гуужсан арьс, сахлын хөөс зэрэг хуримтлагдаж үлддэг. Ингэснээр хутганы ирийг дарж, гулгалтыг муутгаснаар арьсанд шарх үлдээнэ. Тиймээс хусах бүртээ хутгаа усаар зайлж байх хэрэгтэй.

  1. Хүчтэй дарах

Сахал хусах үед бага даралт үзүүлэх нь тохиромжтой. Хүчтэй дарж хусвал арьсны гадаргад жигд бус нөлөө үзүүлдэг. Үр дүнд нь бага хусагдсан хэсгээ авахын тулд ухаж хуссанаар арьсаа зүсэж гэмтээнэ. Тиймээс зөөлөн даралттайгаар хусах хэрэгтэй. Хутга өөрөө хэрхэн хусахаа мэднэ. Хэрвээ хүчтэй дарж авахаас өөр аргагүй гэж үзвэл ир багатай хутгаар солих хэрэгтэй.

  1. Хүзүүний үсээ орхих

Сахлаа цэвэрхэн хуссан нүүрийг гутаах зүйл бол хүзүүний үс. Сахлаа хусахдаа хүзүү, төвөнхний үсээ бас хусаж сурах хэрэгтэй. Цамцны захны цаана үс харагдахгүй байх нь хамгийн зөв.

  1. Сөргүүлж хусах

Ихэнх эрчүүд сахал хусахдаа нэг чиглэлд авсныхаа дараа шууд сөргүүлж эсрэг чиглэлд авдаг. Ингэхэд арьсанд улайлт, цочролт, өвдөлт өгөх нь эргэлзээгүй. Хэрвээ дахин сөргүүлж хусмаар байвал нэг мөсөн бүгдийг нь хусаж дууссаны дараа дахин эхнээс нь эсрэг чиглэлд хусах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Valet Magazine