Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгө хуримтлуулж чаддаг болон чаддаггүй хүмүүсийн ТАВАН ялгаа

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Та зөвхөн орлого ихтэй хүмүүс л мөнгө хуримтлуулж чаддаг гэж боддог уу?

Яг үнэндээ бол орлогын хэмжээ их байх нь мөнгө хуримтлуулахтай ямар ч холбоогүй юм. Харин мөнгө хуримтлуулъя гэсэн бодлоо өдөр тутмын зуршил болгож чадсан хүн л мөнгө хуримтлуулж чаддаг.

"Үнэтэй зүйл аваагүй бас аялалд яваагүй байхад мөнгө надад үлдэхгүй юм" гэж бодож байгаа хүн бүрт зориулан Tabi-labo-д нийтлэгдсэн "Мөнгө хуримтлуулж чаддаг болон чаддаггүй хүний ТАВАН ялгаа"-г танилцуулъя.

1.Эхлээд мөнгөө зарцуулах уу, Яах вэ?

 
  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГ хүмүүс

Тэд цалингаасаа сар бүр тогтсон мөнгийг хуримтлуулж байдаг. Харин үлдсэн мөнгөө хэрэглээндээ зориулдаг. Мөн "бүх хэрэгтэй" гэсэн зүйлсээ авдаггүй. Харин өөрийн мөнгөндөө тохирсон хэрэгтэй зүйлсээ авдаг.

  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГГҮЙ хүмүүс

Тэд чадлаараа хэмнэлт хийх гэж хичээдэг. Тэгээд үлдсэн мөнгөө хадгалдаг.

2. Хэдэн данстай вэ?

 
  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГ хүмүүс

Тэдэнд хуримтлалын данс болон хэрэглээний данс гэсэн хоёр данс бий. Мөн түүний хуримтлалын данс нь хамгийн өндөр хүүтэй банкных байдаг. Түүнчлэн хуримтлалын дансны зөвхөн дэвтрийг л ашигладаг. Яагаад гэвэл карт байвал амархан мөнгөө хэрэглэх боломжтой учраас.

  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГГҮЙ хүмүүс

Тэд нэг дансандаа хэрэглээний мөнгө болон хуримтлалын мөнгөө хийдэг. Гэвч энэхүү байдал нь хуримтлалын мөнгөний хэмжээг багасгахад муугаар нөлөөлдөг. Яагаад гэвэл тэд хэрэглээний мөнгөө үрсэн ч гэсэн хуримтлалын мөнгөнөөсөө авчихдаг учраас. 

3. Хүссэн зүйлсээ авах уу, тэвчих үү? 

 
  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГ хүмүүс

Тэд заавал авмаар байна гэсэн зүйлсээ үнэтэй байсан ч авдаг. Яагаад гэвэл авмаар байгаа зүйлдээ зориулан бага багаар мөнгө цуглуулж чаддаг учраас.

  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГГҮЙ хүмүүс

Тэд хэрэггүй зүйлсээ авдаггүй. Яагаад гэвэл тэд зарлагадаа үргэлж санаа зовдог учраас. Үүнээс болж өөрийгөө шагнахаа ч больдог. 

4.Мөнгөнд хандах хандлага

 
  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГ хүмүүс

Бага хэмжээний мөнгийг ч гэсэн гамтай хэрэглэж, хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй. Тиймээс ATM хэрэглэхдээ шимтгэл төлөхгүй байх аргыг хайж байдаг.

  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГГҮЙ хүмүүc

Тэд ATM-ээс мөнгө авахад зарцуулагддаг хугацаанд санаа зовдоггүй. Мөн "Ердөө л 300, 500 төгрөг шүү дээ" гэж боддог.

5. Энэ надад үнэхээр хэрэгтэй юу, хэрэггүй юу?

 
  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГ хүмүүс

Тэд өдөр тутамд хэрэглэдэг эд хогшлоо цэвэрлэдэг. Тэгээд "Энэ надад үнэхээр хэрэгтэй юу, хэрэггүй юу" гэдгийг сайн бодож байгаад хаях үгүйгээ шийддэг. 

  • Мөнгө хуримтлуулж ЧАДДАГГҮЙ хүмүүc

Тэд цэвэрлэгээ хийдэггүй. Яагаад гэвэл авмаар байгаа зүйлсээ авснаас болж, тэдний өрөө үргэлж замбараагүй байдаг. 
 

Мөнгө хуримтлуулж чадахгүй байгаа хүмүүст хэлэхэд:
Юуны өмнө та мөнгөний тухай өөрийн үзэл бодлоо өөрчлөх зоригтой байгаарай. Мэдээж мөнгө хуримтлуулж чаддаг болох нь тийм ч амаргүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин чаддаг болбол та өөрийн хуримтлуулсан мөнгө хэрхэн ихсэж байгааг хараад их урам авах болно.

Эх сурвалж: tabi-labo.com