Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйтэн цаг агаарт ЗӨВ АМЬСГАЛАХ НАЙМАН ДҮРЭМ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Агаарын хэм -20-оос доош буусан үед ханиад хүрэхгүй байх дүрэм бол аль болох дулаан агаараар амьсгалах.

Тиймээс хамраар амьсгалах нь хамгийн зөв. Гэвч агаарын хэм -20-оос доошилсон үед хамрын хөндий нарийсч энэ зөвлөгөө хэрэгжихгүй болдог байна. Хүмүүс өөрийн эрхгүй амаараа амьсгалснаас ханиад, хатгаа тусдаг гэнэ.

Ингээд өмнөд туйлын экспедицэд ажиллаж байсан эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

  • Амаар, хамраар амьсгалж байгаагаас үл хамааран амьсгалах явцыг удаан хий. Ингэж удаан амьсгалахад хүйтэн агаар урсах замдаа бага ч гэсэн бүлээцдэг.
  • Аль болох хамраараа амьсгал. Амаараа биш. Агаар сорох явц заавал хамраар явагдах ёстой.
  • Амаар амьсгалахаар бол амны агаар сорох хэмжээг аль болох нарийхан болго. Уруулаа дугуйлж цагираг хэлбэрт оруулаад хэлээ тагнайдаа нааж амьсгалбал хамгийн сайн.
  • Уушгаа дүүртэл бүү амьсгал. Хэрвээ -30-аас бага хэмтэй агаараар дүүрэн амьсгалбал уушигны үрэвсэлтэй болдог. Тиймээс дүүртэл биш, хагасалж амьсгалж чадвал эрүүл мэндэд аюулгүй.
  • Гүйхгүй, харайхгүй, ачаалал авахгүй байвал сайн. Бүх физик ачаалал тань жигд, нэг хэмнэлтэй байх ёстой.
  • Сэтгэлзүйн арга хэмжээ. Юу ч болсон битгий самгард! Хэр их тайван байдлаа алдана, төдий чинээ буруу амьсгалж хүйтэн агаар биедээ нэвтрүүлдэг. Тиймээс тайван байх нь чухал.
  • Салхины эсрэг бүү амьсгал. Ингэвэл та хүссэн хүсээгүй хүйтэн агаар залгилах болно. Салхи руу харж явах бол толгойгоо бөхийлгөж, доошоогоо чиглэлтэйгээр ойрхон ойрхон амьсгалж явах хэрэгтэй. Мөн алгаараа ам, хамрынхаа урд хаалт хийж явбал сайн.
  • Ороолтоор нүдээ хүртэл ороо. Амьсгалаад гаргаж байгаа бүлээн агаар ороолтны цаана эргэлдэж хүйтэн агаараас хамгаална.

 

 

Эх сурвалж: Adme.Ru