Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Гэртээ их цэвэрлэгээ хийхдээ заавал цэвэрлэх ёстой 17 хэсэг

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Одооноос бэлтгэл ажлаа хийх гэж байгаа хүмүүст зориулан "Гэртээ их цэвэрлэгээ хийхдээ заавал цэвэрлэх ёстой 17 хэсэг"-ийг танилцуулъя. Битгий мартаарай.


1. Коридор

 

Танай гэрийн нүүр царай болох коридорт хүмүүс ихэвчлэн гутлаа тайлдаг болохоор хамгийн амархан бохирддог. Тиймээс гутлын тавиураас эхлээд ойр орчны бүхий л хэсгийг нь сайн цэвэрлээрэй.

2. Гутлын тавиур

 

Таны гутлын тавиурт замбараагүй олон гутал байдаг юм биш биз?

Үүнээс болж гутлын хэв алдагдах, бохирдох зэрэг аюултай гэдгийг хэлье. Тиймээс гутлын тавиураа цэгцлээрэй.

3. Хивс

 

Өдөр бүр танд тав тухтай байдлыг бэлэглэж байдаг хивснийхээ бохирдсон хэсгийг цэвэрлээрэй.

4. Гэрлийн бүрхүүл

 

Та гэрийнхээ гэрлийн бүрхүүлүүддээ өнгө оруулаарай.

Энгийн үед үргэлж цэвэрлээд байдаггүй хэсэг учир их тоостой байгаа шүү. Тэр тусмаа зочид их цугларах том өрөөнийхөө гэрлийн бүрхүүлдээ хамгийн түрүүнд өнгө оруул. 

5. Зурагтын тавиур

 

Бид зурагтын тавиур болон зурагтын хойд хэсэгт тогтсон тоосыг үргэлж арчаад байдаггүй. Тиймээс энэ удаад тавиураа хөдөлгөөд, эргэн тойрныг нь сайн цэвэрлээд аваарай.

6. Агааржуулагч

 

Агааржуулагчийн шүүлтүүрт тоос ихээр хуримтлагддаг учир сайтар цэвэрлээрэй. Харин цэвэрлэхдээ маск зүүхийг зөвлөж байна.

7. Цахилгаан зуух 

 

Гэрийн хамгийн их бохирддог хэсэг бол цахилгаан зуух юм.

Тиймээс зуухан дээрх тогоо, хайруулын тавга гэх мэт хэрэгслүүдээ холдуулж байгаад цэвэрлээрэй.

8. Угаалтуурын эргэн тойронд тогтсон толбо

 

 

9. Хөргөгч

 

Энгийн үед хөргөгчөө хөдөлгөөд цэвэрлэх боломж тэр болгон олдоод байдаггүй. Тиймээс хөргөгчин доогуур хуримтлагдсан тоосыг сайтар цэвэрлээд аваарай.

10. Шарах шүүгээ

 

Шарх шүүгээний доторх булангуудад таны төсөөлснөөс илүү толбо тогтсон байдаг учир хоолны давс ашиглаад цэвэрлээрэй. 

11. Угаалгын өрөөний толь болон шилэн дээр тогтсон толбо 

 

Угаалгын өрөөний толь болон шилэн дээр тогтсон толбыг зориулалтын цэвэрлэгч шингэнийг ашиглан цэвэрлээрэй.

12. Угаалгын өрөөний угаалтуур болон ванн

 

13. Суултуур 

 

14. Угаалгын өрөөний шал

 

15. Ор

 

Бид үргэлж ороо хөдөлгөж, цэвэрлэх боломжгүй байдаг учир энэ удаад хөдөлгөөд ойр хавийн тоос, шороог нь цэвэрлэхийг зөвлөе.

16. Цонхны хүрээ болон шил

 

17. Хэрэглэхгүй болон хэрэггүй зүйлсээ хая