Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад бүсгүй уйгагүй хөдөлмөрлөсний эцэст эмчилгээний мөнгө олжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

2015 оны есдүгээр сард дүү нь хүнд өвчтэй нь тогтоогдож хагалгаа хийлгэх хэрэгтэй болсныг мэдсэний дараа 19 настай Ли Ванжун хэмээх бүсгүй Хятадын Зеньжоу хотын гудамжинд суун цаасан хайчилбар хийж зарах болжээ.

Хэдэн сарын турш өдөр бүр хажуудаа “миний дүүг авраач” гэсэн бичигтэй хандивын хайрцаг тавин хайчилбар хийх болсон бүсгүйг Зеньжоу хотын иргэд мэддэг болж, түүний дүүдээ өгсөн хайр, тэвчээр, хөдөлмөрийг нь шагшин гайхдаг байв.

 

Тэгвэл түүний энэ хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Саяхан нэгэн нэрээ нуусан буянтан Ли Ванжун бүсгүйд дүүгийнх нь эмчилгээний зардал 100,000 юанийг өгсөн байна.

Удахгүй түүний дүү шаардлагатай хагалгаандаа орохоор болжээ.

 

Эх сурвалж: Shanghaiist