Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүд нүцгэн унтах хэрэгтэйг баталсан ГУРВАН ШАЛТГААН

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Америкт хийсэн судалгаагаар хүн амын дөнгөж найман хувь нь унтахдаа бүрэн нүцгэлдэг байна. Үлдсэн 92 хувь нь ямар нэг байдлаар биедээ хувцастай унтдаг аж.

Тэгвэл оронд орохдоо бүрэн нүцэглэх нь эрүүл мэндэд хэрэгтэйг харуулсан гурван шалтгааныг танилцуулж байна.

 

Унталтын чанар дээшилнэ

Унтлагын хувцас, бүр цаашилбал дотуур хувцастай унтах үед хүний биед хэрэгцээгүй илүү халалт бий болдог. Тиймээс бие илүү халсан үед өсөлтийн даавар болон мелатонины боловсруулалт буурдаг ба эдгээр нь биеийн нөхөн сэргэлт, хөгшрөлтийн эсрэг үйл явцад чухал үүрэгтэй юм. Харин нүцгэн унтсан үед бие илүү халахгүй. Ингэснээр удаан, бас бөх нойронд автаж сайн амардаг. Үүнийг National Sleep Foundation байгууллагын эмч нар баталж байна.

 

Эр бэлгийн эсийн тоо нэмэгддэг

National Institute of Child Health and Human Development байгууллагын шинэхэн судалгаанд 500 эр хүний янз бүрийн дотуур хувцасны сонголтыг эр бэлгийн эсийн тоотой нь харьцуулж нэг жилийн хугацаанд судалжээ.

Ингэхэд өдөр нь богино өмд өмсөж, шөнө нь нүцгэн унтдаг эрийн бэлгийн эс, өдөр, шөнийн аль алинд нь богино өмд өсдөг эрийн бэлгийн эсээс 25 хувь бага гэмтдэг болохыг тогтоосон байна. Тиймээс эр бэлгийн эсээ чанаржуулахыг хүссэн эрчүүд шөнө нь нүцгэн унтаж байхыг эмч нар зөвлөж байна.

 

Бэлгийн харилцааг сайжруулна

Хосоороо унтдаг эрчүүд нүцгэн орондоо ордог бол мэдээж илүү дотно харилцаа үүснэ. Хүмүүс хооронд арьс арьсаараа хүрэлцэх нь тархин дахь окситоцин дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр стресс буурч, цусны даралт багасч харилцааг илүү дотно болгосноор секс дуршлыг нэмэгдүүлнэ. Мэдээж нүцгэн байгаа бол дараагийн алхамд илүү ойр байна гэсэн үг.

 

Эх сурвалж: Valet