Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Coca-Cola ашиглан цэвэрлэж болох ДОЛООН ЗҮЙЛ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Coca-Cola бол манай дэлхийн хамгийн түгээмэл ундааны нэгээс гадна сайн цэвэрлэгч юм. Энэ талаар одоо болтол тус компаниас ямар нэгэн хориглосон, буруутгасан мэдээлэл хийгээгүй байна.

Ингээд бид энэ шидэт ундааг уухаас өөр зорилгоор хэрхэн ашиглаж болох талаар танилцуулья. 


1. Ариун цэврийн өрөөний суултуур цэвэрлэх

 

Ариун цэврийн өрөөний суултуурын дотор талд арилшгүй толбо, бохирдол тогтсон байдаг. Үүнийг арилгахын тулд нэг бол толбон дээр шууд колаг асгах эсвэл шүршигчид хийж байгаад дотор талыг битүү шүрших хэрэгтэй. Энэ байдалтай нь хэдэн цаг орхивол толбыг илүү сайн арилгах болно. Үүний дараа зориулалтын угаагчаар дотор талыг цэвэрлээд усаа татаарай. Та гайхалтай үр дүнг харах болно.

2. Хувцсан дээрх толбыг арилгах

 

Коланы найрлагад фосфорын хүчил байдаг учраас тосыг задлахад хүчтэй нөлөө үзүүлдэг.

Үүний тулд та угаалгын нунтаг дээрээ кола хийгээд хувцсаа угаана. Илүү гүн тосон толбыг арилгах бол толбон дээрээ шууд колаг асгаад, 30 минут дэвтээсний дараа угаавал үр дүнтэй. 

3. Сав суулганы бохирдлыг цэвэрлэх

 

Хоолны сав суулга, тогооны ёроолд наалдсан хусамыг цэвэрлэхэд кола нь их тохиромжтой бодис юм.

Эхлээд цэвэрлэх гэж буй тогоон дотроо лааз кола хийгээд, 30 минутаас нэг цаг орчим зөөлөн гал дээр байлгана. Үүний дараа аяга таваг цэвэрлэгч ашиглан толбо, түлэгдсэн хэсгүүдийг арчиж цэвэрлэнэ. Хэрвээ таны цэвэрлэх зүйл тань гал дээр халаах боломжгүй том хэмжээтэй эсвэл хавтгай эд бол колагаа тусдаа саванд халаасны дараа цэвэрлэх савандаа хийж цэвэрлээрэй.

4. Аккумуляторын толгойг цэвэрлэх

 

Бүх машины хувьд аккумуляторын толгой болон бусад эд ангид нь зэврэлт үүсдэг. Харин энэ асуудлыг кока кола шийдэх боломжтой юм.

Та машины эд ангийхаа толботой хэсэгт кола асгаад, хэдэн минут хүлээгээрэй. Үүний дараа хэрэггүй шүдний сойз болон үрэгчээр зэвэрсэн хэсгийг цэвэрлээрэй. Дараа нь колаг халуун усаар шүршиж арилгах боломжтой.

5. Зоос болон үнэт эдлэлийн өнгийг сэргээх

 

Хэрвээ танд өнгө алдсан зоос болон үнэт эдлэл байгаа бол колаг ашиглан өнгийг нь сэргээгээрэй.

Та коланд зоос болон үнэт эдлэлээ хийгээд нэг хонуул. Маргааш нь колагаа асгаад, халуун усаар зоос болон үнэт эдлэлээ угаагаад, хамгийн сүүлд нь зөөлөн даавуугаар өнгөлөөрэй. Хэрвээ таны цэвэрлэх зүйл тань үнэт чулуу бол удааж болохгүй, коланаас хурдан гаргаж усаар зайлах хэрэгтэй. Хэрвээ та илүү найдвартай аргаар цэвэрлэмээр байвал тугалган цаас ашиглаарай.

6. Зэвэрсэн металл, боолт гэх мэт багаж хэрэгслийг цэвэрлэх

 

Та зэвэрсэн багаж хэрэгслээ коланд хийгээд нэг хонуулаарай. Маргааш нь хялгасан сойзоор үрээд, дараа нь бүлээн усаар зайлаарай. Хамгийн сүүлд нь зөөлөн даавуугаар арчаарай.

7. Машины шилний бохирдсон хэсгийг цэвэрлэх

 

Зун машины салхины шилэнд шавьж наалдах тохиолдол бий. Үүнийг цэвэрлэх хамгийн сайн арга бол кола хэрэглэх.

Та шилнийхээ бохирдсон хэсэгт кола асгаад, нэг минут байлгаарай. Дараа нь нойтон алчуураар цэвэрлэнэ. Хэрвээ үүнээс удаан байлгавал машины будганд эрсдэлтэй тул шилнээс бусад хэсэгт хэрэглэхдээ болгоомжтой хандаарай.

Эх сурвалж: cnet.com