Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ оноос өмнө хийж амжуулах 14 зүйл

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2016 он айлчлан ирэхэд зургаан хоног үлджээ.

Харин та шинэ жилийн үдэшлэгт явах, гэртээ юм цуглуулах гээд завгүй байна уу?

Бас ирэх жил юу хийх билээ? яах билээ? гээд бодож байна уу?

Тэгвэл танд зориулан энэ ондоо хийж амжуулах 14 зүйлийг танилцуулъя.

1. Хэрэггүй зүйлсээ юу ч бодолгүй ХАЯ

 

Танд хэрэгтэй ч юм шиг хэрэггүй юм шиг цааснууд болон эд хогшил байвал шинэ оноо угтахаасаа өмнө амжиж хая.

2. 2016 оны ЗОРИЛГОО олоорой

 

Хүн бүр шинэ оноо "шинэ зорилго"-тойгоо хамт угтдаг. Харин хэдэн хүн нь тухайн жилийнхээ зорилгодоо хүрдэг бол?

Хэрвээ та зорилгодоо хүрдэггүй хүмүүсийн нэг бол энэ ондоо багтаагаад “2015 ондоо юу хийж чадаагүй вэ” гэдгээ өөрөөсөө асуугаарай. Тэгээд 2016 онд юу хийх вэ гэдгээ жагсаан бичээрэй. Ингэснээр та 2016 оны ЗОРИЛГОО олж чадах болно.

3. "Нэг өдөр" хэнтэй ч битгий уулзаарай

 

Та шинэ жил дөхөөд өдөр бүр завгүй байгаа байх. Тиймээс ч та энэ өдрүүдэд өөрийгөө хэр их ядарч байгааг хүртэл мартчихдаг.

Ийм л завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа танд зөвлөхөд "Нэг өдөр хэнтэй ч битгий уулзаарай" гэж зөвлөе. Тэр өдрийг та зөвхөн өөртөө зориулаарай.

4. Шинэ жилийн орой гарын хоолоо хийгээрэй

 

Шинэ жилийн баярын орой гарын хоолоо хийж идээрэй.

5. Эрч хүч бэлэглэдэг газар руу яваарай

 

Та 2015 оноо гайхалтай жил болгож үлдээмээр байвал танд эрч хүч бэлэглэдэг газар руу очоорой.

6. Хийж амжаагүй зүйлсээ хийгээрэй

 

Хэдий та шинэ жил гээд завгүй байгаа ч гэсэн он гарахаас өмнө “Хийж амжаагүй зүйлсээ хийх" хэрэгтэй шүү. Тухайлбал, орж үзмээр байсан ресторанд хоол идэх, эсвэл хаа нэг тийшээ аялалд явах гэх мэт.

7. 2015 он, 2016 оноо НЭГ ҮГЭЭР тодорхойлоорой.

 

2015 он болон 2016 оноо НЭГ ҮГЭЭР тодорхойлоорой.

Таны өнгөрч буй жилийг ямар "үг" тодорхойлох вэ гэдгийг бод. Дараа нь 2016 он ямар жил байх вэ гэдгийг урьдчилан төсөөлөөрэй.

8. “МАРТАГДАШГҮЙ ДУУ”-г тодруулаарай

 

"Жил бүрийн оны шилдэг дуу бол ... " байсан гэж энд тэнд хүмүүс ярьж бас тодруулдаг. 

Харин энэ удаад та өнгөрч буй жилийг тань мэдрүүлэх, сануулах “МАРТАГДАШГҮЙ ДУУ”-г заавал олоорой.

9. Бичээд л байгаарай

 

Хэрвээ та өдрийн тэмдэглэл эсвэл хүсэл зорилгоо дэвтэртээ бичдэг бол ирэх жил ч бас бичээрэй. Харин бичдэггүй бол одооноос бичиж эхлээрэй.

10. Шинэ оноо СОНИРХОЛТОЙГООР угтаарай

 

Та үргэлж нэгэн хэвийн байдлаар шинэ оноо угтдаг бол энэ жил өөр орчинд сонирхолтойгоор тэмдэглээрэй.

Ингэснээр та эрч хүчтэйгээр шинэ оноо угтах болно.

11. Дотны хүмүүстээ мэндчилгээ явуулаарай

 

Одоо үед "Шинэ оны мэнд" гээд онлайн эсвэл мессэжээр хүргэдэг хүмүүс их байдаг.

Тэгвэл та энэ жил дотны болон олон жил уулзаагүй хүмүүстээ зориулаад өөрийн гараар МЭНДЧИЛГЭЭ бичиж илгээгээрэй. Та мэндчилгээндээ энгийн үед хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ заавал бичээрэй.

12. "СУРАЛЦАХ" бэлтгэлээ одооноос хийгээрэй

 

Та мэдлэгээ улам дээшлүүлэхийг хүсдэг бол ирэх жилийг "суралцах жил" болгоорой

Харин одооноос эхлээд хаана, юу сурах гэдгээ судалж эхлээрэй. Эхлэл сайн бол юу гэдэг билээ?

13. Дурсамжаар аялаарай

 

Энгийн үед тэр болгон үзээд байдаггүй дурсамж шингэсэн дэвтэр, зургийн цомог, баярын бэлэг гэх мэт таны хувьд нандигнан хадгалсан бүхий л зүйлсээ эргэн дурсаарай. Юуны магад танд шинэ санаа орж ирэх ч юм бил үү?

14. Зургийн цомогтой болоорой.

 

Ихэнх хүмүүс ухаалаг утас худалдаанд гарснаас хойш бүхий л цаг мөчөө зургаар мөнхөлдөг болсон. 

Тиймээс та 2015 онд авахуулсан гол зургуудаа нийлүүлээд “2015 оны зургийн цомог" бүтээгээрэй. 

Эх сурвалж: tabi-labo.com