Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

CNN: 2016 оны онцлох 16 аяллын чиглэлийн нэг МОНГОЛ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 12 сарын 23
iKon.MN

CNN агентлаг 2016 онд аялах шилдэг 16 газрыг санал болгожээ. Үүнд Монгол орныг оруулсан байна. Ингээд жагсаалттай танилцацгаая.

Арктик: Исланд, Грийнланд, Норвеги. Далайн эргийн тухай түр март. Байгалийн өвөрмөц тогтоц, адал явдлыг эндээс мэдэр. Зураг дээр харагдаж байгаа газар бол Исландын Годафосс хүрхрээ юм.

 

 

Мадагаскар: Онгон зэрлэгээрээ байгаа нутаг. Энд 8,000 орчим төрлийн амьтан бий. Зэрлэг амьдралаас гадна мянган жилийн настай моддын дунд зугаалж болно.

 

 

North Cascades байгалийн цогцолбор газар:  Yosemite болон Yellowstone-д жил бүр хэдэн сая жуулчин хүлээн авдаг. Тэгвэл Вашингтон мужийн North Cascades байгалийн цогцолбор газар жилдээ 24 мянган жуулчин хүлээн авдаг байна. Энд тайван амгалан, нам гүмд аялах боломжтой юм.

 

 

Patagonia corridor: Их Британийн газар нутгаас 1.5 дахин том Patagonia-ийн тогтоц Чили, Аргентины хилийн дагуу байрладаг. Энэ зураг дээр 30 гаруй км урт мөсөн тогтоц харагдаж байна.

 

 

Гүрж: Дундад зууны үеийн архитектур, эртний түүх соёл, өвөрмөц дүр зургаар баялаг Гүрж орон гайхалтай. Хамгийн гол нь хямд зардлаар гайхалтай аялах боломжийг олгох тул 2016 онд жуулчдын хамгийн их зорих орон байх нь гарцаагүй юм.

 

 

Габон: Габонд аялах хялбар биш ч танд их таашаал өгнө. Баруун Африкт орших, Францын колон байсан Габон улс гайхамшигт Mandrill мичний өлгий нутаг юм. Ногоон аяллаар дэлхийд тэргүүлэхээр зорьсон тус улсад аялаарай.

 

 

Иран: Дипломат харилцаанд илүү нээлттэй болсноос гадна аялах зардал нь хямд байдаг гэдэг утгаараа энэ жил Иран улс жуулчдыг сонирхлыг татаж байна.

 

 

Палау: Палаугийн Медуз нуур. Санаа зоволтгүй. Энэ жижиг медузууд хүнд аюулгүй. Палау бол далайн амьтны биологийн төрөл зүйлээрээ хамгийн баялаг газар юм.

 

 

Румынь: Трансилваниас илүү гоё зүйлс Румыньд байдаг.Учир нь байгалийн өвөрмөц тогтоц дунд байрлах хуучны загварын сүмүүд, орд харшуудаар аялж болох юм.

 

 

Өмнөд Жеоржиа арал: Өмнөд Атлантад орших Жеоржиа арал бол Антарктидын аяллын гол цөм нь юм.

 

 

Тайвань: Жуулчдын хувьд Тайвань улсын амтат хоол, ногоон байгаль, эртний хотуудад татагдаж байна. Ихэнх жуулчид Тайваний Фо Гуан Шан сүмийг зорьдог бөгөөд 100 акр газрыг хамрах тус газар 15 мянга орчим хийд байдаг.

 

 

Папуа, Шинэ Гвиней: Газар, усны гайхамшигт амьдрал, биологийн олон төрөл зүйл, омгийн амьдралыг та эндээс л олж харна.

 

 

Монгол: Secret Compass аялал жуулчлалын компанийн CEO Том Бодкин Монголын тухай жуулчдын хөлд хараахан дарагдаж амжаагүй, онгон зэлүүд нутаг хэмээн хэлжээ. Цэлгэр уудамд аялаж, байгалийг бодитоор мэдрэхийг хүсвэл энд ирээрэй.

 

 

Энэтхэг: Энэтхэгийн үндэсний парк барыг ойроос харах дэлхийн хаана ч байхгүй үйлчилгээг санал болгодог.

 

 

Гондурас: Төв Америкийн хамгийн халуун газруудын нэг бол Гондурас юм. Далайн эргийн цагаан элс, цэнхэр ус, өнгөлөг хотууд энд л бий.

 

 

Уганда: Intrepid Travel-ийн CEO хүмүүс бүгд Серенгети, Масай Мараг зорьсон байхад цөөн хэд нь Уганда руу явдаг гэжээ. Энд харин жинхэн уулын Горилла мичийг харахаас гадна, олон сонирхолтой зүйлс хийж болно. 

 

 

Эх сурвалж: CNN