Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Америк заль буюу Дэлхийн II дайны “Сүнсний арми”

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

1944 оны зунаас дайн дуустал Франц орон даяар Америкийн “Сүнсний арми” ажиллаж Гуравдугаар Рейхийн удирдагч нарыг төөрөлдүүлж байжээ.

Энэхүү армид 1,100 тусгай шилэгдсэн хүн, олон тооны хийлдэг танк, хүнд зэвсгүүд байсан байна.

 

Тэдний гол зорилго нь Холбоотны хүчний тухай худлаа мэдээлэл тараах, хуурамч жүжиг тавих байлаа.

Дайны турш тэд 20 орчим жүжгийг Германчуудын нүдний өмнө тавьснаар төөрөлдүүлэх, Холбоотны цэргийн хөдөлгөөн, байрлалыг нууцлах үүрэг гүйцэтгэжээ.

 

Нацистуудын хувьд сүнсний арми нь яг л бодит цэрэг, зэвсэг мэт харагдаж байв.

Сүнсний армийн цаана зураач урчууд, аудио техникчид, жүжигчид, дизайнерууд ажиллаж хийлдэг машин, техник, их буу, танк зэргийг бүтээдэг байжээ.

Францын эрэгт Холбоотны арми буусны дараа сүнсний армийг зохион байгуулж ажиллуулж эхэлсэн байна.

Ингэснээр Холбоотны хүчний цэргийн тоо хэмжээг байгаагаас нь 30,000-аар илүү харагдуулж чадсан гэдэг.

Дүрснээс гадна аудио техник ашиглан хүнд машин хэрэгсэл, танкнуудын дуу чимээг гаргаж байлаа. Энэ нь 15 км орчим зайнаас сонсогддог байв.

 

Тулаанаас бусад үед сүнсний армийн жүжигчид Францын хотуудаар АНУ-ын офицер, генералуудыг дуурайн жүжиглэж Германы тагнуулуудад худал мэдээлэл өгдөг байсан байна. Тэдний ярилцах хуурамч байлдааны төлөвлөгөө, согтуудаа амнаасаа унагасан үгсийг тагнуулчид шүүрч аван цааш дамжуулдаг байжээ.

 

Энэ оны эхээр “Америк мэргэн бууч” киноны жүжигчин Брэдли Күүпер сүнсний армийн тухай киног Warner Brothers-тай хамтран бүтээх болсноо зарлаад байгаа юм.

Сүнсний армийн тухай баримтат киноны трэйлер:

Эх сурвалж: BI