Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жоржио Арманигийн хувцас загварын АРВАН ХИЧЭЭЛ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Италийн домогт дизайнерын хувцас, стилийн талаар хэлсэн үгс.

 

  • “Дэгжин байх гэдэг нь хүмүүсийн харааг булаах гэсэн үг биш, харин ой санаанд нь хадагдаж үлдэхийг хэлнэ”
  • “Стиль, моод хоёрын гол ялгаа чанарт байдаг”
  • “Хямд гутал бол хамгийн муу хэмнэлт. Хувцасныхаа хамгийн чухал хэсэг болох гутланд хэзээ ч бүү харамла”
  • “Тачаангуй харагдах эсэх нь өөртөө итгэх итгэлийн асуудал. Биеийн үзэмж, оюун санааны байдалтай ижил түвшинд байхыг хэлнэ”
  • “Өнөөдөр дэгжин байх хүсэл дахин сэргэж байгаад би баяртай байна. Ганган, дэгжин байдал бол гоо үзэмжийн гол түлхүүр, цаг хугацаатай ямар ч хамаагүй, хэзээ ч моодноос гарахгүй зүйл. Миний хувьд богино настай загварын чиг хандлагаас илүүтэй стиль маш чухал”
  • “Хувцас сонгохдоо хэт хичээгээд хэрэггүй. Хамгийн стильтэй хүмүүс гадаад байдалдаа огт анхаарахгүй байгаа мэт харагдаж чаддаг юм”
  • Хар болон хар хөх өнгө нь өөр ямар ч өнгөнөөс илүү хүнийг гоолиг харагдуулдаг. Эдгээр өнгийг оролцуулснаар та өөрийн хэлбэр галбирт хяналт тавьж чадна”
  • “Зөв сонгосон үнэртэн таны онцгой илэрхийлэл болдог. Энэ бол таныг өрөөнд ороход хамгийн түрүүнд хүмүүст өгөх, гарахад хамгийн сүүлд хүмүүст үлдэх мэдрэмж юм”
  • “Танд хамгийн удаан хэрэглэгдэх моод бол хурц хээ хуаргүй, завсрын өнгөтэй материалын сонголт юм”
  • “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг худалдаж авсан хувцсаа өмсөхдөө таатай, өөртөө итгэлтэй байлгахын тулд би үргэлж загварыг бүтээдэг. Стиль бол мөнгөтэй, мөнгөгүйгээсээ үл хамааран авч болдог цорын ганц тансаг зүйл юм

 

Эх сурвалж: Adme.Ru