Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд Есүсийн жинхэнэ царайг тодорхойлжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Урлагийн болон шашны бүтээлүүд дээр Есүсийн хөргийг дүрслэхдээ урт намирсан үстэй, европ төрхтэй хүнээр төлөөлүүлж ирсэн.

Тэгвэл бодит байдал дээр Есүс нь илүү хар бараан, богино, буржгар үс сахалтай хүн байсныг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Манчестерийн Их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан доктор Ричард Нив түүний төрхийг тухайн цаг үеийн Семит хүмүүсийн гавлын ясыг судалж байж хамгийн орчин үеийн сэргээн бүтээх аргаар бий болгосон байна.

 
 

Ингэж бүтээсэн дүрсээр бол Бурхны хүү маань өргөн нүүр, хар нүд, сагсгар сахал, богино буржгар үс, бор арьстай нэгэн байжээ.

Өөрөөр хэлбэл өнөөгийн хойд Израйлийн жүүдүүдтэй тун төстэй болсон байна. Доктор Нивийн үзэж байгаагаар энэ дүр төрх бол Есүсийн амьдарч байсан цаг үе, газар нутаг дахь насанд хүрсэн эр хүний ерөнхий төрх гэнэ.

Зарим судлаачид үүнийг урлаг, шашны бүтээлүүд дээрх дүр төрхөөс хамаагүй илүү бодитой гэж үзэж байна.

Нивийн бүтээл нь Библийн зарим мэдээлэл болон археологийн мэдээлэл дээр тулгуурлаж бүтээсэн анхны Есүсийн дүрслэл болж байгаагаараа онцлог.

 

 

Эх сурвалж: DailyMail