Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн живсэн хөлөг $17 тэрбумын эрдэнэс хадгалж байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

1708 онд Испанийн Сан Хосе хөлөг өнөөгийн Колумбын Картагена хотын ойролцоо Карибын тэнгист 300 орчим метрийн гүнд живсэн юм.

Колончлолын ертөнцөд ноёрхохын төлөө Британитай тулалдаж байсан Испанийн хаанд уг хөлөг алт эрдэнэс хүргэж дайснаа ялахад нь санхүүгийн дэмжлэг болох ёстой байжээ.

Гэсэн ч Колумбын эргээс хөдлөөд удаагүй байсан Сан Хосе хөлөгт Британий байлдааны онгоц довтолж түүнийг алт эрдэнэсийн хамт, бас хөлгийн багийн 600 орчим хүний ихэнхийг нь живүүлсэн юм.

Харин яг живсэн газрынх нь байрлал саяхныг хүртэл нууц байлаа. Энэ сарын дөрвөнд Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өөрийнх нь хайгуулын баг, олон улсын экспертүүдийн хамт алдарт хөлгийн живсэн газрыг Бару арлын дэргэдээс олсноо зарласан юм.

Гэхдээ тэр хулгайгаас сэргийлж нарийвчилсан байрлалыг нь дэлгэсэнгүй.

Хөлөгт агуулагдсан алт, мөнгө, зоос, үнэт чулуу, эрдэнэсийн үнэлгээ нь $4-$17 тэрбумын хооронд байх магадлалтай гэжээ. Мөн Колумбын засгийн газар хөлгийн үлдэгдлээр музей байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Испанийн хаанд санхүүгийн дэмжлэг болох баялгийг Өмнөд Америк дахь колониудаасаа цуглуулж илгээснийг Британичууд таслан зогсоох, олзлон авах төлөвлөгөөтэй байжээ.

Гэвч Британичууд хөлгийг эзлэхийн өмнөхөн дэлбэрэлт болж Сан Хосе хөлөг живсэн юм байна. Ингэснээр хоёр гүрний аль алиных нь санаа бүтэлгүйтэж, асар их эрдэнэс далайн ёроолд 300 жил хэвтэх болжээ.

Харин өнөөдөр эдгээр гүрнүүдийн эзэмшиж чадаагүй баялгийг Колумби улс олж авч байгаа юм.

 

Эх сурвалж: Modern Notion