Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүлэрт намгийг хамгаалж, Ойн тогтвортой менежментийг сайжруулна

БОНХАЖЯ
2015 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төсөл болон “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах нь” төслүүдийн нээлт өнөөдөр “Пума” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэхүү хурлыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон Японы элчин сайдын яамны зөвлөх Минори Кикүчи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт Шоэлхаммер нар нээж үг хэлсэн юм.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Манай орны хувьд энэхүү төсөлтэй ойн тогтвортой менежментийг дэмжих, нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, техник, технологи нэвтрүүлэх, унанги модыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг тал дээр үр дүнтэй хамтран ажиллах боломжтой” гэсэн бол Минори Кикүчи “Ойрын жилүүдэд уул уурхайг түшиглэн эдийн засгаа хөгжүүлж буй газрууд цөөнгүй бий.

Гэвч зах зээлийн эдийн засаг хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд анхаарлаа хандуулан ажиллахгүй бол болохгүй. Энэхүү хоёр төсөл амжилттай хэрэгжснээр Монгол орны байгаль орчинд үнэтэй хувь нэмэр болно гэж итгэж байна” гэлээ. Харин Роберт Шоэлхаммер “Энэ хоёр төсөл БОНХАЖЯ-ны хүчин чармайлтын үр дүнд хэрэгжиж байна.

 

 

Хүлэрт намгийн стратегийг хөгжүүлэх нь бэлчээрийн мал аж ахуйд ашиг тустай бөгөөд уг хоёр төслийг хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч баг болон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн оролцоо маш чухал” гэсэн юм. 

“Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төсөл нь 2016 оны сүүл хүртэл хэрэгжих бөгөөд төслийн үндсэн тайлан ирэх оны 10 сар гэхэд бэлэн болж гарах бол “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах нь” төсөл нь хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ.