Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Чойрын богд уул, аргаль угалзаа эргэсэн говийн томилолт

БОНХАЖЯ
2015 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлтэнд оролцсныхоо дараа Чойрын богд уулын тусгай хамгаалалтын бүс нутгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар Говьсүмбэр аймгийн Байгаль Орчин, Аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Монголын Байгаль Орчны Иргэний Завлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн тэргүүтэй албаны хүмүүстэй цааш хөдөлсөн юм.

Чойрынхон төдийгүй Монгол түмний шүтээн амны уншлага болсон Чойрын богд уул нь олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолборт газар юм.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чойрын богд ууланд дээхнэ үед 1,500 лам хурдаг томоохон шашин номын өргөө байсан бөгөөд эдүгээ ч нутгийн ард түмэн тухайн үеийн мэргэдүүдийн үлдээсэн Цагаан дарь эх бурхан, уул усаа шүтэж тахисаар иржээ. Чойрын богд ууланд 1990-ээд оны эхээр Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газраас говийн аргаль угалз цөөн тоогоор нүүдэллэн ирж байсан бол эдүгээ 100 их хол давсан аргаль угалз нутаглах болжээ.

Чойрын богд ууланд эдүгээ 100 их хол давсан аргаль угалз нутаглах болжээ.

Н.Батцэрэг сайд Чойрын богд ууланд нутаглах аргаль угалзын тоо толгой цөм сүргийн талаар мөн говийнхны хамгийн их асуудал болдог усны талаар газар дээр нь танилцаж байгаль хамгаалагчидтайгаа мэдээлэл солилцон цаашид яамны зүгээс авах арга хэмжээ, хууль тогтоомжийн талаар аймгийн алдарт уяач Г.Санжаа гуайн гэрт халуухан яриа өрнүүлсэн уулзалт болсон.

Нутгийнхны тахилга шүтээнтэй Их Бага Оцол сансар ууланд хөв цөөрөм байгуулж АРГАЛЬ УГАЛЗЫГ усаар нь даллан гүйдэл, нүүдлийн замыг нь тосон хууль бус агналт явуулж байгаа нь хамгийн их хүндрэлтэй зүйл болсныг салбарын сайддаа танилцуулсан. Байгаль хамгаалагчид хэдийгээр цаг наргүй уул, ус, аргаль угалзаа эргэж байгаа ч хулгайн ан хийх тохиолдол мэр сэр гарах ч зохион байгуулалтанд орсон малчдын нөхөрлөлийн үйл ажиллагаа эрчимжсэнээр гал түймрийн аюул, хулгайн ан хийгчдийн хөл хөдөлгөөн харьцангүй татрах шинжтэй болжээ.

12 жилийн дараа салбарын сайд нь Чойрын богд уулынхаа тусгай хамгаалалттай газарт ажиллаж байгаль хамгаалагчидтайгаа уулзахын зэрэгцээ Галбын 33 говь цаашлаад Монгол орныхоо нийт гүний усныхаа судалгаа мэдээллийн том бааз суурийн эхлэлийг тавьсан томилолт байлаа.