Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар хүн ханиадтай байсан ч ажилдаа ирдэг вэ?

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

 “Бие өвдөөд байна”... гэж танд санагдах үед хамгийн түрүүнд юу боддог вэ? Ажлаасаа чөлөө авдаг юм уу, эсвэл өөрийгөө ялан дийлээд ажил руугаа явах уу? гэх мэт бодлууд толгойд орж ирдэг. Мэдээж биеийн байдал хэр байгаагаас хамаарна л даа.


“Science of Us”-д нийтлэгдсэн Жэссэ Сингал нийтлэлчийн бичсэн “Ажилчдын сэтгэл зүй”-д тулгуурласан нэгэн судалгааны  дүгнэлтийг хүргэе.


Өдөр тутам хийдэг ажлаа хийж чадахгүй ч ажил рүүгаа явах шалтгаан

Хэрвээ та ямарваа нэгэн өвчин тусч улмаар ажиллах чадваргүй болсон ч ажилдаа ирсэн гээд төсөөлье. Ажлаа хийе гэсэн ч таны толгой өвдөж, бие тань эвгүй болбол мэдээж та үргэлж хийдэг ажлаа хийж чадахгүй болно. Ийм байдалд хүрсэн хүмүүсийг судлаачид  “бие нь өвдсөн ч гэсэн ажилдаа ирэх” буюу “Presenteeism” гэж нэрлэдэг юм байна.

Судлаачид хүн яагаад өвчтэй байсан ч гэсэн  ажилдаа ирдэг тухай  ихэд сонирхжээ. Яагаад гэвэл хэн нэгэн халдварт ханиад хүрч ажиллах чадамж нь эрс буурсан үед ажилдаа явах гэж хичээж магадгүй гэж боджээ. Энэ талаар илүү их дэлгэрэнгүй судлахын тулд Английн Иэст Ангириа их сургуулийн багш Мариэлла Мираглиа, Канадын Конгордиа их сургуулийн багш Грэй Жонстой хамтарч 34 орны 175,965 нь ажил эрхэлж буй залуусаас санал бодлыг нь асуужээ. Тэгээд ямар шалтгаанаас болж өөрийгөө ялан дийлж ажилдаа ирж байгаа талаарх судалгааны үр дүнг товчхон танилцуулъя.

Ажлаасаа чөлөө авч болохгүй гэсэн үгний цаана нуугдах хариуцлага болон бусдын нүднээс санаа зовох гэсэн бодлууд

Судалгааны дүгнэлтээс үзэхэд ихэнх хүмүүс “өнөөдөр чухал хуралтай эсвэл яаж ч байсан ажлаа тасалж болохгүй” гэсэн нийгэмд хүлээсэн хариуцлагаа мэдэрснээс болж ажилдаа очдог гэж хариулжээ. Үнэндээ бол өвчтэй байна гэхээс илүү ажил хэрэгч хүний хувьд хэрхэн үнэлэгдэх вэ гэдэгтээ илүү их санаа зовж байгаатай холбоотой гэж судлаачид үзжээ. Үүнээс гадна ачаалал ихтэй болон богино хугацааны гэрээтэй ажлын байр гэх зэрэг шалтгаанаас болж ажилчид нь “амарч чадахгүй, болохгүй” гэдэг чимээгүй айдас тээж явдаг аж.

Тухайлбал, өөрийг нь ажилдаа очоогүй үед нь өөрийн гэсэн шинэ санаа болон төлөвлөгөөг нь өөр хүнд даатгачих болов уу? Түүнчлэн ар араасаа хийж амжаагүй ажлууд овоорох болов уу ? гэх бодол нь хүнийг ихээр стрессдүүлдэг байна. Эцэст нь бусдын нүднээс санаа зовж ажилдаа ирэх тохиолдол ч байгаа гэж дүгнэжээ.

Ажилдаа очихгүй байх эсвэл очих итгэл даах эсэх нь хамгийн чухал!

Энэхүү судалгааны дүгнэлт дотроос нэгэн сонирхолтой дүгнэлтийг танилцуулъя. Бие нь өвдсөн ч гэсэн ажилдаа явдаг хүмүүсийн онцлогийн талаарх дүгнэлт юм. Эхний онцлог гэвэл санхүүгийн асуудлаас болж стрессдэж байгаа. Түүнчлэн архаг өвчинтэй, өөрийнхөө ажлыг бусдад даатгаж, бусдаар хийлгүүлэх хүсэлгүй хүмүүс байдаг байна. Ийм үзэл бодолтой хүмүүс бол ямар ч тохиолдолд ажлаасаа холдож, амрая гэж боддоггүй хэмээн судлаачид дүгнэжээ.

Ажиллаж, ажилдаа хандах хандлагаа сайжруулж, идэвх чармайлттай байхаас гадна дээд доод албан тушаалтантайгаа харьцах харилцаагаа бат бөх болгох мөн хамт олноосоо туслалцаа авах боломжтой эерэг харилцааг бий болгохгүй бол ямар ч үед өөрөө л хийхгүй бол болохгүй гэж бодсоор байх болно.

Хэрэв та өвдвөл юуны түрүүнд өөрийнхөө ажлын ширээгээ цэгцэлж, хэнд ямар ажлыг даатгах, хэнээс ямар тусламж хүсэх зэргийг сайтар төлөвлөж бодох хэрэгтэй. Зарим тохиолдолд өвдсөн, өөрийгөө дутуу үнэлснээр өөрийгөө илүү их хамгаалж, ойлгож магадгүй.
 

Эх сурвалж: nymag.com