Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Юань гүрний түмтийн ноён Лю Хеймагийн бунхныг олжээ

ikon.mn
2015 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

- Жүншинь агентлагийн мэдээ -

Арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Шааньши мужийн Түүх дурсгалын газрын мэдээлснээр, саяхан Хятадын археологичид Ши-Ань хотын өмнөд дүүргээс Юань гүрний үеийн угсаа залгамжлагч түмтийн ноён, хятад үндэстэн Лю Хеймагийн удмынхны 12 бунхныг олж илрүүлсэн байна. 

Тэдгээрээс Лю Хеймагийн бунхан бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн бөгөөд бунхныг малтан судлах явцад илэрсэн олдворууд "Юань улсын судар" зэрэг сурвалж бичгийн агуулгатай яв цав нийцэж байгаа ажээ.

Тэдгээр олдвор Тяньчэн угсааны Лю овогт ноёд түшмэдийн намтар цадиг, ургийн түүхийг нарийвчлан судлах шинэ бөгөөд баттай эх сурвалж болох юм.

 
Монголчууд Нанхиад орныг байлдан дагуулж, эрхшээх явцад тэдэнд дагаар орж, гавьяа байгуулсан эрдэм чадалтай хятад хүмүүсийг Монгол хаад угсаа залгамжлах онцгой эрх бүхий хэргэм зэргээр шагнадаг байсан юм. Тэдгээр хятад иргэд улс төр, эдийн засаг, нийгэмд нөлөө бүхий өвөрмөц байр суурьтай, голдуу Тяньчэн угсааны Лю овогт, Жэндин угсааны Ши овогт, Жинань угсааны Жан овогт хүмүүс байжээ.

Лю Хэйма Их Монгол Улсын Өгэдэй хааны байгуулсан гурван түмний Хятад өрхийн тэргүүн байсан бөгөөд түүний өвөг дээдэс Алтан улсын Жинь Дань-Аний сүүлчийн он жилүүдэд Чингис хаан Алтан улсыг дайлж, Шижин буюу өнөөгийн Датун хотыг бүслэх үеэр хамгийн түрүүнд дагаар орсон юм.

Тэд хааны хөвгүүдийн багш кидан хүн Елюй Тохайг даган Тайхан уулын умард нутгийг илбэн тохинуулах явцад онцгой гавьяа байгуулж, Их Монгол Улс болон Юань гүрний эхэн үеийн байлдан дагуулах их үйл хэрэгт цэргийн чухал хүчин болж хүчээ өргөсөн билээ.

Бэлтгэсэн: До.Болдхуяг