Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бид ямар хугацааны давтамжтайгаар өвчилдөг вэ?

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Та хамгийн сүүлд хэзээ өвдсөнөө, хэрхэн ханиад хүрсэнээ эргээд нэг бодоод үз дээ? Хэрэв та гучин наснаас дээш бол арван жилд ердөө хоёрхон удаа л өвдөх магадлалтай юм байна. 

“PLOS Biology” сэтгүүлд нийтлэгдсэн  судалгаанд хүн нас ахих хэрээр ханиад томуугаар халдварлах магадлал нь буурч байдгийг дурьджээ. Мөн судалгаанд хамрагдсан бага насны хүүхдүүд жил бүр ханиад томуугаар өвчлөх өндөр магадлалтай байхад гуч болон түүнээс дээш насны хүмүүс арван жилд ердөө хоёрхон удаа л вирусээр халдварладаг нь тогтоогджээ. 

Тус судалгаанд Хятадын өмнөд нутгийн сайн дурын нийт 151 хүн хамрагдаж цусаар шинжилгээ өгсөн бөгөөд судлаачид ойролцоогоор сүүлийн дөчин жилийн турш тархалттай байсан нийт есөн төрлийн томууны вирусын эсрэт биетийг нарийвлан судалсан байна. Магадгүй та өөртөө “Би чинь өнгөрсөн арван жилийн хугацаанд хоёроос хамаагүй олон удаа ханиадаар өвчилсөн шүү дээ” гэж хэлж суугаа байх. Тиймээ тэр маргаангүй үнэн. 

Гэхдээ хамгийн чухал нь танд ханиад хүрээгүй мөртөө хүрсэн мэт шинж тэмдэг илрэх шалтгаан болдог өвчин үүсгэгч бусад жижиг организмуудыг мартаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл ханиадны шинж тэмдэг илэрлээ гээд шууд л ханиад гэж дүгнэн өөрийн дураар эмчилгээ эхэлж болохгүй гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Yahoo.Health