2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоо дахь удаагийн “Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадам Тэнгис кино театрт 2015.10.07-11

ikon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр  кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн  нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 

 

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”, “Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны  50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын олон улсын 9, Монголын 6 кино бүтээл олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.  

2015 оны 10-р сарын 09-11-өдрүүдэд болох Олон улсын кино хөтөлбөрийн зургаан бүтээл нь 2014, 2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагналуудыг хүртсэн бүтээлүүд байна. Үүнд:

  • 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Алтан Баавгай шагналт Ираны найруулагч Жафар Панахи “Такси”,
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Алтан навч шагналд нэр дэвшсэн, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан БНХАУ-ын найруулагч Жя Жанкэ “Уул усаа мартагсад”,
  • 2014, 2015 оны Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино төрөл, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан Туркийн кино найруулагч Дениз Гамзе Эргүвен “Зэрлэг адуу”
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Director’s Fortnight Selection хэсэгт шалгарсан Колумбийн найруулагч Сиро Герра “Аварга могойн тэврэлт”,
  • 2014 оны Канн Олон Улсын Кино Наадмын Un Certain Regard шагналт Унгарын найруулагч Корнель Мундруцо “Цагаан бүрхан”,
  • 2014 оны Канн олон улсын кино наадмын Un Certain Regard  шагналт Исландын найруулагч Гримүр Хаконарсон “Ирэг” зэрэг уран сайхны кино тус тус гарна.

Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг 2015 оны 10-р сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах ба өдөрлөгийн нээлтийн киногоор дөрвөн орны залуучуудын тухай, тэр дундаа Монгол охины тухай өгүүлэх Францын кино найруулагч Паскаль Плиссон “Чухал өдөр” УСК нээлтээ хийх ба киноны найруулагчтай хийх уулзалт, ярилцлага зохион байгуулагдана.

Мөн найруулагч Ионис Нюге “Спартак ба Кассандра”, найруулагч Филипп Фокон “Фатима” УСК тус тус гарна.

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг олон нийтэд таниулах, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдэд  Монголын кино урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулагддаг Монгол кино хөтөлбөрийг Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.

Наадмын нээлтийн кино хөтөлбөрт богино хэмжээний УСК-ны төрөлд найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” кино, бүрэн хэмжээний УСК-ны төрөлд найруулагч Ш.Доржсүрэнгийн  “Элэг нэгтэн” УСК кино тус тус шалгаран дэлхийн нээлтээ 10-р сарын 7-нд хийнэ.

Монгол кино хөтөлбөрт найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, зохиолч, найруулагч Л.Номингийн “Хүрд” баримтат кино, найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Аав”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” зэрэг бүрэн хэмжээний УСК бүтээлүүдийг 10-р сарын 9-ний өдөр олон нийтэд үзүүлнэ.

Мөн зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Наадмын хүрээнд гарах кино нь Тэнгис кино театрын кассаар 4000₮-өөр худалдаалагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF  болон 319015, 313105 утсаар холбогдон авна уу.

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам урьж байна.

 

 

Улаанбаатар Олон Улсын Кино Наадам-VII -ын  Олон улсын кино хөтөлбөрийн танилцуулга

 

1. TAXI by Jafar Panahi – Iran

Найруулагч Жафар Панахи, Иран улс 

 

Шагнал:

  • 2015 Берлиний Олон улсын кино наадмын шагнал - Алтан Баавгай шагнал
  • Берлиний олон улсын кино наадмын шагнал

Товч танилцуулга:

  • Ираны Тегеран хотоор зорчигчдыг зөөх таксины жолооч Жафар Панахи ба түүний зорчигчид Тегеран хотод амьдарч буй хүмүүсийн түүх, соёл, тулгарч буй асуудлуудын гэрч болно.

 

2. WHITE GOD  by Kornel Mundruczo – Hungary

Цагаан бурхан, Найруулагч Корнель Мундрукцо, Унгар улс

 

Шагнал:

  • 2014 Канн Олон Улсын Кино Наадам – Un Certain Regard шагнал

Товч танилцуулга:

  • Энэ бол хамгийн сайн үүлдрийн болон гудамжны золбин нохойн тухай үлгэр юм. Холимог үүлдрийн гудамжны нохдод албан татвар тогтоосон нь золбин Хагенд амьд үлдэх боломжийг бараг үгүй болгоно. Тэр амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний эсрэг дайтаж эхэлнэ. 

 

3. RAMS by Grimur Hakonarson, Iceland

Найруулагч Гримүр Хаконарсон, Исланд улс

 

Шагнал:

  • 2014 Канн олон улсын кино наадам – Un Certain Regard  шагнал

Товч танилцуулга:

  • Исландын нэгэн алслагдсан хөндийд 40 жил хоорондоо ярилгүй явсан ах дүү хоёр өөрсдийн  хонин сүргийг аврахын тулд хамтдаа байхаас өөр аргайгүйд хүрнэ.

 

 

4. THE EMBRACE OF THE SERPENT  by Ciro Guerra – Colombia

Аварга могойн тэврэлт, Найруулагч Сиро Герра, Колумб улс

 

Шагнал:

  • 2015 Канн олон улсын кино наадам – Найруулагчийн хоёр долоо хоногт шалгарсан

Товч танилцуулга:

  • Энэхүү түүх нь Амазон мөрний хавьцаа амьдардаг бөө болон анагаах ухааны шинэ нээлтийг судалж байгаа эрдэмтэн  хоёрын хамтран ажиллаж буй 40 жилийн түүхийг өгүүлнэ.  

 

5. MUSTANG by Deniz Gamze Erguven – Turkey

Зэрлэг адуу,  Найруулагч Дениз Гамзе Эргүвен, Турк улс

 

 

Шагнал:

  • ​2015 Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино шагнал,
  • Торонто олон улсын кино наадам - Онцлог бүтээл хэсэгт шалгарсан

Товч танилцуулга:

  • Туркийн хойд хэсгийн тосгонд Лэйл болон түүний дүү охид амьдардаг. Тэд сургуулиасаа гэртээ харих замдаа хөвгүүдтэй  хамт тоглодог байлаа. Гэвч тэдний тоглоом сүүлдээ ёс зүйгүй үйлдэл болж, гэнэтийн үр дагаврыг авчирдаг. Охидын төрөл төрөгсөд нь тэдний гэрийг шорон болгон хувиргана.

 

6. Уулс усаа мартагсад, найруулагч Жиа Жан Ке, БНХАУ

 

Шагнал:

 

  • 2015 Канн олон улсын кино наадмын Алтан навч шагналд нэр дэвшсэн  
  • 2015 Торонто олон улсын кино наадам

Товч танилцуулга:

  • 1999 он Хятадын Фэн Ян хот. Багын найзууд болох уурхайчин ЛианЗи, шатахуун түгээх станцын эзэн Зан нар хотын хамгийн  царайлаг бүсгүй Таод сэтгэл алдардаг. Тао арай мөнгөлөг Зантай гэрлэж, Доллар хэмээх хүүтэй болно. 2014 онд Тао гэр бүлээсээ салж, хүү нь бизнесийн магнат аавтайгаа Австралид суурьшихаар явдаг. 2025 онд хятад хэлээ мартсан хүү дампуурсан аавтайгаа арай хийж харилцан ойлголцно. Доллар хүү ээжээсээ зөвхөн нэрийг нь л санаж үлджээ.  

 

Францын кино өдөрлөг

      

1. LE GRAND JOUR by Pascal Plisson – France

Чухал өдөр, Найруулагч Паскаль Плиссон, Франц улс

 

Товч танилцуулга:

  • Дэлхийн эргэн тойронд буй залуу  охид  хөвгүүд өөрсдийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө олон эрсдэл, асуудалтай тулгардаг. Тэдний хүсэл мөрөөдөл тэдний амьдралыг өөрчилнө. Хамтдаа тэд  тааварлашгүй нэгэн чухал өдрийг өнгөрөөнө.  

 

2. FATIMA by Philippe Faucon – France

Фатима, Найруулагч Филипп Фокон, Франц улс

 

 

Танилцуулга:

  • Фатима өрх толгойлсон ээж бөгөөд өсвөр насан дээрээ явж буй 15 настай Суад, мөн Анагаахын сургуулиа эхэлж буй Несрине хэмээх хоёр охинтой.  Түүний ядмаг франц хэл хэл охидтойгоо ойлголцоход асуудлыг дагуулна. Охид нь Фатимагийн баяр баясгалан, мөн санааг нь зовоох гол шалтгаан. Нэг өдөр тэрээр өөрийнхөө сэтгэлийг охиддоо эх хэлээрээ илэрхийлэхийг хүснэ.

http://www.dailymotion.com/video/x2r2xnp

 

3. SPARTACUS & CASSANDRA by Ioanis Nuguet– France

Спартак ба Кассандра, найруулагч  Ионис Нюге, Франц  улс

 

 

Товч танилцуулга:

  • Хоёр цыган хүүхдийг Парисын захад амьдардаг циркчин өргөж авах санал тавьдаг. Энэ хэврэг шинэ гэр бүл болон гудамжинд амьдардаг эцэг эхийнхээ аль нэгийг сонгох сорилттой тулгарна.

 

 

 

x