Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Октоберфестийн ТҮҮХ

У.Хулан, iKon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шар айрагны хамгийн том баяр Октоберфест есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос эхлэн аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг билээ. Яг одоо болж буй энэ баярын түүхийг та бүхэнд хүргэж байна.


Октоберфест нь Баварын үндэсний баяр бөгөөд 1810 онд Баварийн хунтайж Людовик (Хожим нь I Людовик хаан болсон) Тереза гүнжтэй гэрлэсэн баярыг улс орон даяар тэмдэглэсэн түүхээс үүсэлтэй.

Тэр үед үндэсний эв нэгдлийг бий болгохын тулд Баварын нийслэл Мюнхен хотод язгууртан гэр бүлүүдийг урьж, гудамж талбайдаа баяраа тэмдэглэжээ. Зургаан өдрийн турш тэмдэглэсэн гэрлэх ёслолын баярт 10,000 гаруй хүн оролцсон бөгөөд морин уралдаан зохион байгуулж, баярын жагсаал хийсэн байна.

Анхны Октоберфест ийнхүү амжилттай болсон тул дараа жил нь хүмүүс дахин газар тариалангийн үзүүлбэр үзэж, морь уралдуулжээ. 1818 оноос савлуур, модонд авирах, тэрэг түрэх зэрэг уралдаанууд зохиогдох болсон төдийгүй хүмүүс шар айраг ууж, хоол идэх болсон байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Октоберфестийг тэмдэглэх хугацаа уртссан бөгөөд цаг агаар илүү сайхан байдаг учир есдүгээр сард зохиогдох болжээ.

Мөн Мюнхен хүрэх бүс нутгийн төмөр замыг хөгжүүлж, бусад хүмүүсийг ч гэсэн баярт оролцох боломжтой болгосон байна. 1870 онд аварга том шар айрагны танхимуудыг үзэх механик тоглоом хийж байсан бөгөөд дараагийнхыг нь 1890 онд хийж, харин 1908 онд галзуу хулгана хийж байжээ. Түүнчлэн багт наадам, илбийн үзүүлбэр, дуу, бүжиг гээд олон зүйлс үзүүлдэг болсон байна.

Түүхэнд дайн, мөнгөний ханшны уналт, булчин задрах тахал гэх мэт асуудлаас болж 24 удаа Октоберфест наадмыг цуцлаж байжээ. 1933 онд Нацистууд еврейчүүдийг наадамд оролцохыг хориглосон байна. 1980 онд Октоберфест наадмын үеэр Нео нацистууд бөмбөг дэлбэлснээс 13 хүн нас барж, 20 гаруй хүн шархдаж байжээ.

Хэдийгээр олон эрсдэл дагуулж байсан ч Октоберфест наадам болсоор байв. 1980 оноос хойш Октоберфест тасралтгүй хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд уг наадамд оролцохоор ирсэн жуулчид болон нутгийн иргэд бүгд Бавари үндэсний хувцсаар гоёх болсон байна.

Энэ наадмын үеэр нэг литрийн шилтэй шар айраг ойролцоогоор арван еврогийн үнэтэй зарагддаг байна. Мөн шарсан тахиа, зайдас гахай болон pretzel хэмээх германы давстай гурилан боов иддэг аж. Октоберфест наадам нь хүмүүст хүссэн хэмжээгээрээ шар айраг ууж, таргална гэж санаа зоволгүй чөлөөтэй идэх боломж олгодог байна. (Хүмүүс хэтэрхий их эрх чөлөөг мэдэрсэнээс болж хэтэвч, түлхүүр, гар утас, хиймэл шүд, хиймэл хөл, хуримын бөгж зэрэг олон зүйлсээ гээх асуудал гардаг байдаг байна).

Мюнхен хот дэлхийн хамгийн том Октоберфест наадмыг зохион байгуулдаг бөгөөд энэ наадам нь зөвхөн нэг хотыг хамарсан баяр байхаа больжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд жилд 110 Октоберфест наадам хийдэг бөгөөд үүнээс хамгийн том нь болох “Octoberfest Zinzinnati” наадамд жилд хагас сая хүн оролцдог гэнэ. 

 

Эх сурвалж: History