Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт ХХ зууны эхэн үед байсан хачирхалтай сууцнууд

У.Хулан, iKon.mn
2015 оны 10 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг

ОХУ-ын Красноярск хотын музейн архивт хадгалагдаж байгаа гэрэл зурагнууд. Сибирийн баруун хэсгийн хүн ардын амьдралыг харуулсан бололтой. Монгол гэртэй холбоотой зурагнууд нь Тува хавийнх байж магадгүй юм.


Эдгээр зургийг ХХ зууны эхэн үед Сибирийн Енисейскийн тамгын газраас авсан бөгөөд одоо Красноярск хотын музейн архивд хадгалагдаж байгаа юм байна. Эдгээр зурагнаас тухайн үеийн нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, өдөр тутмын үйл ажиллагаа болон ямар сууцанд амьдарч байсныг нь харж болно. 

 

1822 онд Орос дахь Сибирийн газар нутгийг баруун, зүүн хэмээн хоёр хуваажээ. Зүүн Сибирь нь Енисейск төвтэй байдаг таван бүсээс бүрдэж байв. 

 

1911 онд Енисейскийг цөллөгийн газар болгожээ. Шоронгийн удирдлагууд 1913 оноос албан ёсоор ял авсан хэрэгтнүүдийг илгээсэн бөгөөд суурин маягийн зүйл байгуулагдсан байна. 1913 оны сүүл үе гэхэд тус нутагт 46,7 мянган цөллөгдөгсөд амьдарч байжээ. Тэдгээр хүмүүс Сибирьт маш олон янзын сууц барьж байв. Зарим нь зөвхөн хавар, зун суух зориулалттай сууц ч барьж байсан байна.

 

Энэ зурганд гэр барих үйл явцыг харуулжээ. Нүүдэлчид нэг газраа удаан амьдардаггүй бөгөөд хүссэн газраа гэрээ барин суудаг байна. Энэ үед нүүдэлчид амьдралынх нь хэв маягийн илэрхийлэл болсон эсгий гэрт амьдардаг байжээ.

 

Гэрээ барьж дууссаны дараа ингэж харагддаг. Хүн амынх нь дөнгөж арван хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд үлдсэн хувь нь хөдөө газар мал аж ахуйгаа даган нүүдэллэж амьдардаг байсан байна.

 

Эсгий гэр заримдаа хоёр давхар бүрээстэй байдаг. Энэ нь эсгийгээ бороо, цаснаас хамгаалах зориулалттай бөгөөд бүслүүр хэмээх олсоор бэхэлж тогтоодог.

 

Гэрийн дотор тал. Нарны гэрэл дээрээсээ тусдаг. Гэрийг 30 минутанд барьж, буулгах боломжтой.

 

“Өвлийн гэр” – Жижиг майхантай төстэй харагддаг ч гадна талыг нь амьтны үс, арьсаар дулаалдаг. 

 

Ийм төрлийн сууцнууд Монгол, Алтай болон Ази тивийн тал газруудаар элбэг байдаг. Өнөө үед ч гэсэн эсгий гэр энэ төрхөө хадгалсан хэвээр байна.

 

Жижиг модон байшингуудыг цас, борооны усанд муудахаас сэргийлж өндөрт барьдаг байжээ.

 

Энэ бол 1920 оны дараах зураг юм. Хөдөөгийн модон байшингийн хананд Иосиф Сталины зургийг өлгөжээ. Мөн Владимир Ленин, коммунизмын туг болон бусад хувьсгалчдын зургийг өлгөсөн байна. 

 

 

Хотын дүр зураг. Цагаан ханатай сүм тухайн үеийн хамгийн өндөр барилга байжээ.

Эх сурвалж: Russia Beyond The Headlines