Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тос-Моносын тос хэмээх нэршил хүн бүрт дотно санагддаг

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 9 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Мөрөөдөлд хөтлөгдсөн он жилүүд амжилтаар жигүүрлэсэн он жилүүд болдог билээ. Хүн жижиг, том гээд ямар ч мөрөөдөлтэй байсан ямагт түүнийгээ үргэлж дотроо хадгалж явах учиртай.

Гэхдээ мөрөөдлөө бодит биелэл болгох явцын хамгийн чухал хэсэг бол эхлэл юм. 

Энэ бүхний эхлэл тэр нэг намуухан намрын өглөө эхэлсэн гэдэг. “Монос” эм, гоо сайхны жижиг үйлдвэрийнхээ үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг авчихаад баярлахын зэрэгцээ Монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсох асар том үүрэг хүлээсэндээ бага зэрэг эмээж суусан Л.Хүрэлбаатар өдгөө 1,300 ажилтан, албан хаагчтай өнөр их айлын эзэн, бас эцэг нь болжээ. 

“Монос” гэх нэрийг сонссон бүхний санаанд хамгийн эхэнд эмийн сан, эмийн үйлдвэр буудаг. Гэхдээ компанийн үүсгэн байгуулагчид Монголчуудын эрүүл мэндийн төлөө зүтгээд зогсохгүй, бас гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэх хүсэл зорилготой байсан нь өнөөг хүртэл унтралгүй “Монос” хэмээх их айлын хоймор бүрт бадамлан ассаар байна.

Гоо сайхны салбарт Монгол тос-Моносын тос хэмээх нэршил хүн бүрт дотно санагддаг. Учир нь Монгол орны хуурай, эрс тэс уур амьсгалд Монголд үйлдвэрлэсэн тос л хамгийн сайн тохирдог гэж хэрэглэгчид ам дамжин ярьдаг билээ. Гэхдээ “Монос”-ын үйлдвэрлэсэн тос Монгол тосны анхдагч гэж хэлж болохгүй ч мэргэжлийн төвшинд, орчин үеийн технологиор хийсэн гоо сайхны бүтээгдэхүүний анхдагч юм. 1990 оноос өмнө гар аргаар ланолин, вазелин зэрэг материалыг ашиглан уламжлал технологиор гоо сайхны тос үйлдвэрлэн тэр үеийн нийтийн ахуй үйлчилгээний гоо сайхны салонд зарахаас гадна эмэгтэйчүүд гэрийн аргаар тос хийдэг байжээ.

Үүнийг харсан Л.Хүрэлбаатар “Монголдоо эмийн бүтээгдэхүүний хажуугаар заавал өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй юм байна. Тэр нь гоо сайхны бүтээгдэхүүн байж болох юм” гэсэн санааг олжээ. Гэвч уламжлалт арга хэрэглэхийг хүссэнгүй, технологи болон найрлагыг өөрчилж, илүү боловсронгуй болгохоор зорьсон байна. Үүний тулд уламжлалт арга, түүхий эдийг сайтар судалсны үндсэн дээр анхны бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэсэн түүхтэй. Үүнд хамгийн анхны “Булга”, “Марал” зэрэг бүтээгдэхүүний түүхий эдийг тухай үеийн Бугын сангийн аж ахуй, Булгын сангийн аж ахуйгаас авч, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэж, цаашид гоо сайхны үйлдвэрлэлийн гараа тавигдсан юм. Удалгүй охид бүсгүйчүүдийн “Удвал” энгэсэг, хүүхдийн “Багачууд” тос зэрэг дараагийн бүтээгдэхүүнүүдийг ар араас нь үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн Монголчууд нярай хүүхдийн суга, цавь нурахад цайны нунтаг хэрэглэдэг байсан уламжлалыг өрнийн соёлтой хоршуулж “Нялхас” цацлага зохион бүтээсэн ба анх үйлдвэрлэж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байнгын хэрэглээ байсаар байна. 

 

Компанийн дараагийн гайхалтай бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд Б.Эрдэнэхишиг захиралтай шууд холбоотой. Тухайн үеийн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг түшин зуун настын ханд агуулсан чийгшүүлэгч бүхий “Алое”, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас шилдэг зохион бүтээгч шагнал дагуулсан алдарт “Биомон” цувралууд хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болоод 20 гаруй жил болжээ. “Биомон”-д цуврал бүтээгдэхүүний найрлагын гол түүхий эдүүдийг зохион бүтээгч Монгол орныхоо нөхцөлд хэрхэн ашиглах, тэдгээрийн ач тус юу болохыг сайтар судалсны үндсэн дээр бүтээгджээ. Хүнд уураг хэрэгтэй бол түүнийг гүүний саамнаас, хүний арьсны нөхөн төлжүүлэлт, нарны хэт ягаан туяанаас хамгаалах гэх мэт үйлчлэлийг чацарганаас, хүний биед хэрэгтэй эрдэс бодис /минерал/-ийг барагшунаас гаргаж авч болохыг бүтээгдэхүүний технологид шингээсэн нь өдгөө бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай “Биомон” бүтээгдэхүүний эхлэл байсан байна.

Харин одоо Монголын гоо сайхны салбарын тэргүүлэгч “Монос Косметик” ХХК-ийн захирлаар Х.Солонго ажиллаж байгаа бөгөөд өмнөх шилдэг удирдагчидтай адил олон шинэлэг, сайн бүтээлүүдийг Монголынхоо хэрэглэгчдийн гар дээр хүргэж буй. “Монос Косметик” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг дотоодын хэрэглэгчдээс гадна гадаад орны иргэд ч сайшаан хэрэглэдэг болжээ. Тухайлбал “Биоген” үрчлээний эсрэг тосыг Япон, Тайван улсад экспортод гаргах эхлэл аль хэдийн тавигджээ. Мөн БНСУ-д халгайн хандтай “Гялбаа” шампунийн эрэлт их байгааг онцлох хэрэгтэй болов уу.

Батганы эсрэг “Биодерм” болон эрчүүдэд зориулсан анхны Монгол гоо сайхны бүтээгдэхүүн болох “Биомакс” зэрэг 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Монос Косметик” ХХК үйлдвэрлэж байна. Мөн сав баглаа боодлоо шинэчлэхийн сацуу технологио улам сайжруулан тун удахгүй хэрэглэгчдэдээ шинэчилсэн бүтээгдэхүүнүүдээ өргөн барина гэх таатай мэдээ байгаа юм. 

Ид залуу 25 насан дээрээ эрч хүчээ гайхуулан яваа Монос Групп-ийн ууган компанийн нэг Монос Косметик ХХК-ийн түүхэн замналын товч агуулга ийм ажээ. Юм бүхний анхдагч байдаг Моносчууддаа ойн баярын мэнд. Монголчуудынхаа эрүүл мэнд, гоо сайханд өндөр анхаарал хандуулдаг Монос их айлын түүх цаашид ч үргэлжлэх болно.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.