Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

НОЁН УУЛ

МОНСУДАР
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Зургийн тайлбар: П.К.Козловын шинжилгээний анги Ноён уулын булшийг малтаж буй байдал.

Үжүлю шанью мэ 13 онд насан өөд болжээ. Үжүлю шанью-г ёслол төгөлдөр оршуулав, тэрээр бунхан дахь булшиндаа 1911 жил нойрсов. 1924 онд энэ бунхныг П.К.Козловын экспедици малтаж, түүний олдворууд эдүгээ Эрмитажид хадгалагдаж байна. 

Цайрдсан хятад аяган дээр үйлдсэн бичээсийн дүнд бунхны хугацааг тогтоов. Тэнд «5 оны есдүгээр cap. Цяньпин, бэлтгэсэн Ваньтаньзин, чимэглэлийг зурсан Хо, хоёрдох бэлтгэгч И, ажигласан Бяньу» гэжээ. Энэ нь мэө 2 онд тохирч байна. Аяганы ёроолд «Шаньлинь» гэж бичжээ, энэ бол Чананийн ойролцоо хордны цэцэрлэгийн нэр юм. 

МЭӨ 1 онд тэнд Үжүлю шанью-г хятадын хаан хүлээн авч ихээхэн бэлэг өгчээ. Ноён уулын булшнаас олдсон зүйлс бол хүн-чүүдийн эдэлж хэрэглэж байсан юмсын үзэсгэлэн мөн. Хятад, бактрийн болон орон нутгийн бүс даавуу хамгийн тодорхой байрыг эзэлж байна.
Хүнчүүд скифийн «амьтны» загварыг ихэд таашаадаг байсныг урлагийн зүйлүүд нь харуулдаг. Мөнгөн товруун дээр хүн толгойтой бух сийлжээ, хүний царай нь монголжуу, гэхдээ урт үсийг толгойн голоос нь унжуулан самнажээ. Ингэж самнах нь 1 зууны хүн-чүүдийн таашаалд нийцэж байсан бололтой. Дүрслэн харуулсан бух уулс дээр зогсох бөгөөд хоёр гоёмсог нарсаар чимжээ. 

Зулайнаас баруун чих рүү унжуулан тод сүлжсэн гэзэг их анхаарал татдаг. Энэ бол нэн чухал үзүүлбэр. Сүлжсэн гэзэг Ноён уул хавийн бусад булшнаас ч олджээ. Тийм гэзгийг адууны сүүлээр гөрж хуйнд хадгалсан нь ч бий.

Энэ бол «эзнийхээ булшинд захирагдагсдынх нь өргөсөн өргөл» гэж А.Н.Бернштам үзжээ, гэтэл зулайнд наалдсан гэзэг товруун дээр бас харагдаж байгаа. Ингэхээр энэ бол нүүрэн талын хэсгийн самналт юм. 

Монголжуу царай, сяньби гэзэг хоёр бол ер нь алс дорнодын дүр төрх, 1 зууны хүн-чүүдүүнийг барууныхаас илүү гоё гэж үздэг байжээ. 

Монголжуу царай долгиотсон үстэй огт нийцдэггүй, иймд зангидсан гэзэг нь ташбыкын багийг санагдуулдаг, энэ нь илүү монголжуу ажгуу. Монголжуу царай, сяньби гэзэг хоёр бол ер нь алс дорнодын дүр төрх, 1 зууны хүн-чүүдүүнийг барууныхаас илүү гоё гэж үздэг байжээ. 

Одоогийн теленгитүүд том нүд, монхор хамрыг эрэмдэг зэрэмдгийн шинж гэж үздэг билээ. Ингэхлээр мэө 1 зууны үеийн гоо сайхны алс дорнодын дээд төсөөлөл нь дүрслэх урлагт уламжлагдан хадгалагдаж ирсэн (скифийн «амьтны» загвараар хийсэн юмс) барууны элементүүдээс давамгай байжээ. 

Хятад урлагийг мэдэж, заримдаа түүнийг дууриаж байсан хүн-чүүдийн урчууд өндөр чадвартай, мэдрэмж сайтай байсан нь соёл, урлаг хөгжих ихээхэн бололцоотой байсныг харуулж байна. МЭӨ 1-ээс мэ 1 зуунаар он жилийг нь тогтоож болох археологийн бусад олдворууд ч гэсэн үүнийг харуулдаг. Тэдгээрийн тоонд Хан угсааныхны үеийн эртний суурин гацааны үлдэгдэл юуны өмнө хамаарна, ийм байдал нь хүн-чүүд зарим хэсэгтээ суурьшиж байсныг эрч юм.

Эдгээр олдворыг жишиж үзээд, гангачиг, хар будааны талбайг сүйд хийсэн царцаахайн нүүдлийн тухайд санавал, хүн-чүүд мал аж ахуйн зэрэгцээгээр газар тариалан эрхэлж эхэлжээ гэж хэлж болох юм. Иймэрхүү дүр төрх 1 зууны үеийн үсүньчүүдэд ч ажиглагддаг билээ. 
Археологчид үсүньчүүдийн цайруулсан үртэй шавар ваар, чулуун тээрмийн суурийг олсон байдаг. Нүүдэлчдэд газар тариалан үүссэн нь хятадын нөлөөний үр дүн байв уу, эсхүл талх тарианы хэрэгцээ гарч ирсний дүнд бие дааж үүсэв үү гэдгийг бид одоогийнхоо мэдлэгийн энэ хэмжээнд шийдвэрлэж чадахгүй юм.

Барууны орнуудад хятадын таваар өргөн дэлгэрсэн нь хятадын нөлөөг харуулдаг. Хан-чуудын хийсэн толь Ижил мөрний эрэг хүрчээ. Хятад будаг үсүньчүүдийн булшнаас олдож, торго нь Ромын эзэнт улс руу урсан орж байлаа. Харин хятадууд болон ромчууд уулзалдаагүй байв. Кашгарын ойролцоох «Чулуун цамхагт» согдын худалдаачид хятадын таваарыг авч Бактрийд (Балх) хүргэн, тэндээ парфяны худалдаачдад зарна, торго эндээс ромчуудад хүрмү. Ромчууд жил бүр 20 сая сестерцийн (эртний ромын бутархай мөнгө) торго авна. Энэ мөнгийг алтаар төлдөг байсан бөгөөд тэр нь хятадуудыг бус согд, парфянчуудыг баяжуулдаг байлаа.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

 

Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж.

Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ ойлгон, судлахад ихээхэн тус болох юм.

Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.