Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс цайх өвчин бодисын солилцоотой холбоотой

Зууны мэдээ
2013 оны 10 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Арьс цайх өвчин бодисын солилцоотой холбоотой

-Бага насны хүүхдийн дунд арьс цайх өвчний тархалт их байна. Энэ юунаас үүдэлтэй юм бэ? /БГД-ийн иргэн Д.Мэргэн/

-Зөвхөн хүүхэд биш насанд хүрэгчдийн дунд арьсны нөсөөжилт алдагдах зэрэг сүүлийн үед ихэсч байна.

Арьс хэт нөсөөжих, эсвэл нөсөөгүй болох нь эрүүл мэнд, тэр дундаа гоо зүй талаасаа хор уршигтай. Энэ өвчин яагаад нэмэгдэж байгааг нарийн судлаагүй.

Гэхдээ шалтгааныг тогтоохын тулд холбогдох бүх шинжилгээг хийдэг. Гэхдээ эцсийн дүнд шалтгааныг тодорхойлж чадаагүй ч бодисын солилцоотой холбоотой гэдгийг нь баталсан.

Аливаа өвчин нийгмээ дагаж өөрчлөгддөг. Үүний адил техник технологийн үсрэнгүй хөгжил, хүн амын зөв зохистой хооллолт нөлөөлж байх талтай гэж үзэн судалгаа хийж байна.

Гэхдээ одоогоор ямар нэгэн үр дүн гараагүй.

Арьсны өвчин судлалын төвийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржав

Зураг