Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны ипотекийн зээлд амьжиргааны төвшний 7-15 дах бүлгийн иргэд хамрагдана

Ж.Отгон
2015 оны 8 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмын нэг шалгуур болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн талаарХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгаас тодрууллаа.

-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар тодруулаач?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу нийт хүн амд төрөөс үзүүлэх үйлчилгээ, тусламж, хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогын зорилтын хүрээнд ҮСХ-ны дарга, ХАХНХ-ын сайдын хамтран баталсан аргач­лалын дагуу Монгол Улсын нийт өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлсон.

Улмаар тэдгээрийг амьжиргааны төвшнээр хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү нь эрэмбэлэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлсэн. Энэхүү мэдээллийн санг Засгийн газраас нийт өрх, хүн амд зориулан хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаанд олон салбар нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд тус сангаас зорилтот бүлэгт чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа.

Тухайлбал, дундаж хэрэглээтэй өрх, хүн амыг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Орон сууцны урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах үйл ажиллагаа юм. Нийт хүн амд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дээрхи байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн зохион байгуулснаар хөтөлбөр, үйл ажиллагааны нэг өрхөд очих давхардлыг бодитой тодорхойлох, үйлчилгээ, тусламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа.

Түүнчлэн тэдгээрт зарцуулах төсөв, хөрөнгийн хуваарилалтыг бодитой тооцох, үйлчилгээний шударга, ил тод байдлыг бүрдүүлэх бодит боломж бүрдэх зэрэг нийгэм эдийн засгийн хувьд маш олон давуу талыг бий болгож байгаа юм.

-Дундаж хэрэглээтэй буюу орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж болох хэдэн бүлэг байгаа вэ?

-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа нийт өрхийг амьжиргааны төвшнээр нь хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү эрэмбэлэж, амьжиргааны төвшний 20 бүлэгт хуваасан. Үүнээс 7-15 дугаар бүлэгт байгаа 294,000 гаруй өрхийг дундаж давхаргын өрх, хүн ам гэж тооцон орон сууцны ипотекийн зээлийн үйлчилгээнд хамруулахаар болсон.

-Иргэд 7-15 дах бүлэгт багтсан тухай тодорхойлолтоо хэрхэн гаргуулах уу?

-Иргэн амьжиргааны төвшний тодорхойлолтоо гаргуулахын тулд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өргөдөл гаргана. Уг өргөдлийг нийгмийн ажилтан хүлээн авч мэдээллийн сангаас хайлт хийж тухайн өрх мэдээллийнсанд багтсан эсэхийг тодорхойлно.

Хүсэлт гаргасан иргэний өрх нь судалгаанд хамрагдан амьжиргааны төвшнөө үнэлүүлсэн нөхцөлд амьжиргааны төвшний аль бүлэгт хамаарч байгаагаар програмаас хариуг (тодорхойлолт) гаргаж өгнө. 

Иргэн амьжиргааны төвшний тодорхойлолтоо гаргуулахын тулд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өргөдөл гаргана. 

Хэрвээ тухайн өрх амьжиргааны түвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дах бүлэгт хамаарч байгаа нөхцөлд програмаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрхи бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангана. 

-Өрхийн мэдээллийн сангаас тухайн өрхийн мэдээлэл олдохгүй байвал яах вэ?

-Хэрвээ тухайн өрх мэдээллийн сангаас мэдээлэл нь олдохгүй, эсвэл судалгаанд хамрагдаагүй гэдэг нь тогтоогдсон нөхцөлд дахин үнэлгээнд (Өрхийн амьжиргааны төвшнийг үнэлэх) хамруулах талаар иргэнд зохих хариуг програмаас гарган өгнө. Түүнчлэн судлаач тохирсон хугацаанд тухайн иргэний гэрт зочлон судалгаа авч мэдээллийн санд оруулж өрхийн амьжиргааны төвшинг үнэлэн өрхийг аль бүлэгт хамаарах тодорхойлолт гаргаж өгөх боломж бүрдэх талаар тайлбар өгч ажиллана.

-Өрхийн амьжиргааны төвшнөө үнэлүүлэх судалгаанд хамрагдсан боловч үнэлгээ хийгдсэн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөлд хэрхэн шийдвэрлүүлэх вэ?

-Амьжиргааны төвшний үнэлгээ нь өөрийнх нь амьжиргааг бодитой үнэлээгүй байхаар үр дүн гарсан гэж иргэн үзэж байгаа нөхцөлд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гарган дахин үнэлгээнд орох боломжтой. Уг ажлыг аймаг, дүүргийн НХҮХ-д зохион байгуулах бөгөөд сум хорооны нийгмийн ажилтан дахин үнэлгээнд хамруулах өрхийн жагсаалтыг гаргана. 

Улмаар аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлж, уг жагсаалтад үндэслэн аймаг, дүүргийн НХҮХ-ээс томилсон судлаач хүсэлт гаргасан иргэний гэрт зочлон судалгаа авч програмд шивэх ажлыг НХҮХ зохион байгуулж өрхийн оноог бодуулж, амьжиргааны төвшний аль бүлэгт хамаарахыг тодорхойлж өгнө.

Түүнчлэн тухайн өрхийн хувьд амьжиргааны төвшний үнэлгээ хийлгэсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд дахин үнэлгээнд хамрагдахгүй бөгөөд үүнийг Засгийн газрын 404 дүгээр тогтоолоор батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, удирах журам”-аар журамласан байгаа.

 

Зураг