Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жанчхүүгийн даваанд амиа алдсан Зөвлөлт, Монголын цэргүүдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN

Өчигдөр буюу Мягмар гарагт Заньжякоу хотын орлогч дарга Жоу Лиминь, ОХУ-ын элчин сайд Андрей Денисов, Монгол Улсын элчин сайд Сүхбаатарын Цэдэнжав нар болон Монголын хоёр ахмад дайчны хамт Жанбэй хошууны Иеху уулан дахь Зөвлөлт, Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Уг байгууламж нь 1945 онд баригдсан, 396 метр квадрат талбайтай, нийт таван хэсгээс бүтдэг юм байна.

Хөшөөг 1945 оны наймдугаар сарын 14-нд эхэлсэн Лангуогоу нэртэй ажиллагааны үеэр амиа алдсан Зөвлөлт, Монголын цэргүүдэд зориулжээ. Хоёр улс Японд дайн зарласны дараахан энэхүү ажиллагааг эхлүүлсэн юм.

Хамтарсан цэргийн хүч нийт 860 гаруй японы армийн албан хаагчийг устгаж, шархдуулан, олзолсон ба харин өөрсдөө 60 гаруй хүнээ алдсан гэдэг.

 
 
 
 

 

Эх сурвалж: JSChina.Com.cn