Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Чөлөөлөх дайны үр дүнд тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан"

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд ирэх есдүгээр сарын 3-ны өдөр сүрт жагсаал зохион байгуулахаар болсон. Уг ёслолын жагсаалд Хятадын чөлөөлөх дайнд оролцсон Монгол болон ОХУ-ын цэргүүд оролцоно.

Чөлөөлөх дайны ялалтын баярын хүрээнд маргааш Монгол, Оросын түүхч, эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал болох гэж байна. Уг хурал хоёр орны эрдэмтдийн хамтарсан цуврал хурлын гурав дахь нь бөгөөд  эхний хурал өнгөрсөн жил Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалтын 75 жилийн ойд зориулагдсан бол хоёрдугаарх нь Горно-Алтайск хотноо Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулагдсан юм. 

Цуврал арга хэмжээнүүдийн гол зорилго нь Халх голд 1939 онд, 1941-1945 онд Эх орны дайнд, 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайныг Ялалтаар өндөрлүүлэх үйл явцын үнэ цэнэ, ач холбогдлыг залуу хойч үедээ бодит байдлаар нь ойлгуулах, түүний түүхэн ач холбогдлыг ямар нэгэн өнгөлөн далдлалгүйгээр тэдэнд ухааруулах явдал юм. 

МҮИС-ийн дэргэдэх Монгол Судлалын Төвийн эрхлэгч Д.Мөнхбат "Дэлхийн хоёрдугаар дайнаас Монгол Улс юу хожсон бэ? гэвэл тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан нь гол үр дүн юм. Үүнийг өсвөр залуу үедээ зөвөөр ойлгуулах учиртай. эрдэм шинжилгээний хурлын зорилго үүнд оршиж байгаа. 

Түүнчлэн 2016 онд Оросын болон Алтайн БНУ-ын эрдэмтэд, сэтгүүлчид 1966 онд Алтайн БНУ-ын нутаг Манжерок тосгонд болсон зөвлөлт-монголын залуучуудын анхны их наадмын 50 жилийн ойд зориулсан Оюутан залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээг ОХУ-ын Алтайн БНУ-ын Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд зохион байгуулагчдаар Монголын Үндэсний Их Сургууль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Алтайн БНУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Алтайн бизнес-нийгэмлэг ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Чөлөөлөх дайны үеийн түүх харьцангуй бага судлагдсан байдаг учраас 2014,2015 онуудад хоёр орны нутаг дэвсгэр дээр эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулж байгаа ажээ. Мөн Алтайн БНУ-ын ХАҮТ Монгол, Оросын хамтын ажиллагааны хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлийг судлах, ном, өгүүлэл хэвлүүлэх, хээрийн судалгаа зохион байгуулахад зориулсан хөрөнгө цуглуулсан байна.