Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Жижигхэн эрчүүдийн синдром” үнэхээр байдаг гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Жижигхэн эрчүүдийн синдром” буюу Наполеоны гутрал ч гэгддэг сэтгэцийн эмгэг үнэхээр байдгийг АНУ-ын Жеоржиа мужийн Атланта дахь Өвчний Хяналтын Төвийн судлаачид баталжээ.

Өөрөөр хэлбэл биеийн хөгжлийн хувьд хэвийн эр хүний стандартаас дутуу эрчүүд нь хэвийн эрчүүдээс гурав дахин илүү хүчирхийлэл, түрэмгийлэл үйлдэх магадлалтай байдаг гэнэ.

“Жижигхэн эрчүүдийн синдромтой” эр хүн эрх мэдэл, дайн тулаан, эзлэн түрэмгийлэлд татагдан түүгээрээ бие махбодын дутуугаа нөхөх сэтгэхүйтэй байдаг ажээ.

Судлаачид АНУ-ын 18-50 насны 600 эрэгтэйгээс сэтгэлзүйн онлайн судалгаа авахад өөрийгөө бусад эрчүүдээс бие махбодын хувьд дутуу гэж үздэг эрчүүд нь хамаагүй илүү хүч хэрэглэх хандлагатай нь харагдсан байна.

Энэ үзүүлэлт архи, мансууруулах бодисны хэрэглээнээс ч илүүтэйгээр хүчирхийлэх донд нөлөөлдөг нь харагджээ.

Тиймээс нийгэмд эр хүний стандарт, хэм хэмжээг хэт дөвийлгөсөн үзлийг багасгавал хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулж болох юм хэмээн судлаачид үзэж байна.

Судалгааны тайлан The Journal Injury Prevention сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: The Telegraph