Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн Орон Сууцны Корпораци БНТУ-ын EYG групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

ikon.mn
2015 оны 8 сарын 18
iKon.MN

Энэ оны 7-р сарын сүүлээр Төрийн Орон Сууцны Корпораци (ТОСК) болон БНТУ-ын EYG групп Истанбул хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу эхний ээлжинд Яармагийн 4-р хорооны газар нутагт 1500 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа аж.

Зорилтот бүлэгт чиглэсэн хямд үнэтэй Европ стандартын дагуу гүйцэтгэгдэх энэхүү барилгуудын гүйцэтгэлд барилгын шинэ технологи ашиглагдах бөгөөд Монгол Улсын барилгын салбарт томоохон түлхэц болохуйц ажил болно хэмээн талууд итгэж байна.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон албаны бусад хүн байлцлаа.