Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРУКИ МУРАКАМИГ илэрхийлэх ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Орчин үеийн Японы уран зохиолын шилдэг төлөөлөгч нарын нэг бол Харуки Мураками. Түүний зохиолууд Японд төдийгүй олон улсад бэстселлэр болж, нийт 50 хэл дээр олон сая тоогоор хэвлэгджээ. Ингээд түүний дотоод ертөнцийг илэрхийлсэн эшлэлүүдийг хүргэж байна.

 

  • Намайг ховордсон амьтан мэтээр ойлгож холоос чимээгүйхэн ажигласан нь дээр. Хэрвээ надтай чөлөөтэй ярих эсвэл хүрэх гэж оролдвол би цочсондоо хазчихаж магадгүй. Тиймээс болгоомжтой бай
  • Би түргэн сэтгэгч биш, гэхдээ нэг зүйлийг сонирхвол удаан хугацааг түүнд зoриулж чаддаг
  • Чи зориудаар зүүдлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс унтаж байхдаа санамсаргүйгээр зүүдэлдэг. Харин зохиолч болохын тулд сэрүүн үедээ, зориудаар зүүдэлж сурах хэрэгтэй
  • Амьдралын олон чухал зүйлсээс хамгийн сайхан нь эрх чөлөө
  • Өнөө үеийн залуус юунд ч итгэхээ больсон. Тэд эрх чөлөөтэй байхыг л эрхэмлэдэг
  • Би бичиж эхлэхдээ юу ч төлөвлөөгүй байв. Зүгээр л ямар нэг түүх олдохыг хүлээдэг байлаа
  • Би Японы уран зохиолыг төдийлөн уншиж байгаагүй. Учир нь миний аав Японы уран зохиолын багш байсан. Тиймээс би ямар нэг өөр зүйл хийхийг хүссэн юм
  • Надад өөрийн жаз клуб болон хангалттай мөнгө байсан. Тиймээс би амьдрахын тулд бичээгүй
  • Би алдартай болсноор зарим найз нараасаа салсан. Тэд намайг өөр болсон гэж бодох болсон юм. Бүгд намайг үзэн ядаж байгаа мэт бодогдох болов. Энэ бол миний амьдралын хамгийн муухай үе байлаа
  • Зарим хүн уран зохиол бол дээд урлаг, цөөнхийн хүртээл болдог байх ёстой гэж боддог. Би тэгж бодохгүй байна…би телевиз, сонин сэтгүүл, кино, видео тоглоом зэрэг нийтийн урлагтай тэмцэх ёстой
  • Өглөө эрт 4 цагт би босдог. Тэгээд ширээнийхээ ард суугаад 3-4 цаг зүгээр л мөрөөддөг. Харин үдээс хойш нь би гүйдэг
  • Хэрвээ чи баян бол хамгийн сайхан нь мөнгөний тухай бодохгүй байх. Мөнгөөр худалдаж авч болох хамгийн сайхан зүйл бол эрх чөлөө, цаг хугацаа. Би жилд хэдийг олдогоо ч мэдэхгүй. Татварт хэдийг төлдөгөө ч мэдэхгүй
  • Би бол том данх гэсэн үг. Буцалтлаа нэлээд цаг орно. Харин дараа нь үргэлж халуун байдаг
  • Надад Японы уран зохиолоос үлгэр болгох хүн байхгүй. Би өөрийн хэв маягийг бүтээж байгаа хүн
  • Би 20 гаруй жил бүтэн марафонд гүйж байна. Харин үзүүлэлт минь улам бүр муудсаар. Хөгшрөөд л, муудаад л. Энэ бол жам ёсны үзэгдэл
  • Олон хүн, ялангуяа залуус бусдаас хамааралгүй, өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Гэхдээ энэ бол хэцүү бөгөөд үүнээс болж ганцаардаж шаналах нь бий. Миний бодлоор залуус намайг уншдагийн нэг гол шалтгаан энэ
  • Япончууд бодит байдалд дуртай. Тэд миний зохиолд байдаггүй хариулт, дүгнэлтийг хүсдэг. Харин би төгсгөлийг боломжоор дүүрэн нээлттэй орхихыг хүснэ. Миний уншигч нар үүнийг ойлгодог
  • Би сургууль төгссөнөөсөө хойш өөрийнхөөрөө амьдарч байна. Би ямар ч компани, ямар ч системд харьяалагддаггүй. Японд ингэж амьдрах хэцүү
  • Би улс төрийн байр сууриа илэрхийлэх дургүй. Хэрвээ тэгвэл би гаргасан шийдвэртээ хариуцлага үүрэх хэрэгтэй болно