Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫГ ХЭРХЭН СОНГОЖ АВАХ ЁСТОЙ ВЭ?

ikon.mn
2015 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Тоглоомын тусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг.

Иймд хүүхэддээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санах хэрэгтэй.

Хүүхдийн тоглоомтой хамааралтай хууль эрх зүйн орчин байдаг уу?

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатайг анхааруулах нь зүйтэй.  Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 "Тоглоомын аюулгүй байдал" багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрдэнэ.

Үүнд:

-  MNS ISO 8124-1:2011- Тоглоомын аюулгүй байдал. 1-р хэсэг.Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох

-  MNS ISO 8124-2:2011- Тоглоомын аюулгүй байдал. 2-р хэсэг. Шатамхай байдал

-  MNS ISO 8124-3:2011- Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг. Тодорхой элементүүдийн шилжилт

-  MNS ISO 8124-4:2011- Тоглоомын аюулгүй байдал. 4-р хэсэг. Гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоом

Хэдий эдгээр стандартууд Монгол Улсад мөрдөгдөж байгаач олон улсын хэмжээнд одоог хүртэл хүүхдийн тоглоомны найрлага, орцыг тоглоомны шошгонд заавал заахыг хуульчилж, журамлаагүй байна.

Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомонд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. 

Бидний хүүхэддээ худалдан авч өгдөг тоглоомонд шошго байдаг боловч уг шошгонд тухайн тоглоомын химийн найрлагагыг харуулсан мэдээлэл байдаггүй. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм.

Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомонд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд таньд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг. Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөхболно.

Ерөнхий зөвлөмжүүд:

-  Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.

-  Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.

-  Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.

-  Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрах эд анги тоглоомонд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгихгэх мэт эрсдлээс хамгаалахболно.

-  Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай. 

-  Тоглоомны ёс зүйн болон хэрэглээний бусад холбогдох эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээлэл олж аваарай.

  • www.wecf.eu
  • www.projectnesting.org
  • www.healthytoys.org
  • www.ethicalconsumer.org/FreeBuyersGuides/
  • babychild/toys.aspx
  • www.healthyenvironmentforkids.ca
  • http://www.wecf.eu/download/2009/W.163engl-RZknecht.pdf

Тоглоомны ангилал

  • Хүүхэлдэй
  • Чихмэл тоглоом
  • Модон тоглоом
  • Хуванцар тоглоом
  • Гоо сайхны тоглоом
  • Цахим тоглоом 

Эх сурвалж: НЭМХ