Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Антон Павлович Чеховын СУРГАМЖИТ ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын суут зохиолч Антон Павлович Чеховын (1860-1904) мэргэн ухаанаас суралцацгаая.

Түүнийг бүх цаг үеийн богино өгүүллэгийн хамгийн алдартай мастеруудын нэг гэдэг.

 

  • Асуудлын гол нь өөдрөг, гутранги байгаадаа биш, харин зууны ерэн есэн хувь нь ухаан муутайд хамаг учир бий
  • Үргэлж ухаалаг, сайхан зүйл ярьж явдаг ч тэнэг мэт санагддаг хүмүүс байдаг
  • Хэрвээ эхнэр чинь чамайг хуурвал, эх орноо биш, зөвхөн чамайг л хуурсанд баярлах хэрэгтэй.
  • Их сургууль бүх мэдлэг чадварыг өгөхийн хажуугаар тэнэглэлийг ч давхар өгдөг.
  • Эцэстээ үнэн ялдаг гэж ярилцдаг ч тэр бол худлаа
  • Зөвхөн сүргийн гишүүн, дундаж хүмүүс л эрүүл, хэвийн байдаг.
  • Ямар ч цаг үед байнгийн аз жаргалтай байхын тулд нэгд, жинхнээсээ сэтгэл ханамж авч сурах, хоёрт, үүнээс ч муу байж болох байсанд баярлаж сурах хэрэгтэй.
  • Хуруунд өргөс орвол нүдэнд чинь ороогүйд нь баярлаж яв.
  • Амьдрал мэдэхгүй, авьяас чадваргүй нэгэнд түшмэл болохоос өөр зам үлддэггүй
  • Нэг өвчин нөгөө өвчнөө үргэлж зөөллөж байдаг. Хэрвээ чи шүд нь өвдөж байгаа муурны сүүлэн дээр гишгэвэл өвдөлт нь багасна.
  • Хэн ч буудах тухай төсөөлөлгүй байх үед тайзан дээр сумтай буутай гараад хэрэггүй
  • Хэзээ явах нь мэдэгдэхгүй хүнтэй суугаад ярилцах нь зуун бээрийн өргөн хатаж гандсан цөлийг туулахаас хэцүү, уйтгартай.
  • Ямар нэг өвчнийг эмчлэхийн тулд маш олон эм бичиж өгвөл тэр өвчин чинь эдгэшгүй гэсэн үг.
  • Хүмүүсийг тэнэглэхэд нь битгий саад бол
  • Хэрвээ гэнэт хүмүүс хоороондоо ойлголцож, найрсаг болоод эхэлбэл бүгд чөтгөр болчихжээ гэсэн үг.
  • Бохир зүйлээс бохир биш байхыг шаардаад хэрэггүй
  • Хүмүүсээс холдох нь амиа хорлохтой адил
  • Ухаантай хүн суралцах дуртай бол тэнэг хүн сургах дуртай