Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Равсал Панз”-ыг байртай болгохыг уриаллаа

ikon.mn
2015 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Төрийн орон сууцны корпораци нь Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлдэг.  Тус корпораци нь байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэх гэж байгаа ч  өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн төсөл хөтөлбөрөөрөө ард түмнийхээ талархалыг хэдийнээ хүлээгээд байгаа юм.

ТОСК-ийн хамт олон улсын их баяр наадмыг угтаж нийгмийг донсолгосон хүмүүнлэгийн аяныг санаачлан уриалаад байна. Ард түмнийхээ дунд “Равсал Панз” нэрээрээ алдаршсан МУГЖ Бадамраагийн Магсаржав гуайд Монголын кино урлагт хийсэн бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж, орон сууц бэлэглэхээр болжээ. Тус корпорацийн хамт олон орон сууцны байрны төлбөрийг нь бүрдүүлэхээр нэг өдрийнхөө цалинг энэхүү аянд хандивлан эхлүүлжээ.

ТОСК-хан анх удаагаа энэхүү аяныг өрнүүлээгүй гэнэ. Улсын томоохон тэмдэглэлт өдрүүдээр хүүхэд настангуудыг баярлуулах, хүндээр өвдөн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд буяны гараа сунган тусалдаг ажээ. Харин тэд энэ удаад ТОСК-ийн хүрээнд бус нийт ард иргэдийнхээ дунд энэхүү аяныг өрнүүлж байгаагаа онцоллоо.

Аянаа улсын баяр наадмаас өмнө дуусган МУГЖ Б.Магсаржав гуайд орон сууцны байрны түлхүүрийг нь гардуулах юм байна.

“Гарьд Магнай” киноны Равсал Панзын дүрээр олноо алдаршсан Б.Магсаржав гуайд орон сууцны байр бэлэглэх санаачлагыг Корпорацийн удирдлагууд нь анх гаргаж, илүү олон хүн хамруулах зорилгоор сошиол медиагаар давалгаалсан Ice Bucket Challenge шиг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгыг дуудаж үргэлжлүүлсэн байна.

Харин А.Гантулга захирал нэг сарынхаа цалинг хандивлаж БСШУ-ны сайд Л.Гантөмөр,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон ҮББК-ийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат нарыг дэмжихийг уриалж дуудлаа. Сайн сайхан бүхнийг уриалсан аянаа улсын баяр наадмаас өмнө дуусган МУГЖ Б.Магсаржав гуайд орон сууцны байрны түлхүүрийг нь гардуулах юм байна. Энэхүү аянд гар бие оролцож нэгдэх хүрэлтэй ААНБ хэн бүхэнд нээлттэй ажээ.