Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“ИХ ХОТЫН СЕКС” цувралаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Төгс эр хүнийг хайгаад хэрэггүй, өөрөө бий болгох хэрэгтэй

 

Зарим хүүхнүүд бусдаар тэжээлгэхээр төрөөгүй. Тэд өөртэйгээ адилхан эрх чөлөөтэй нэгнийг олтлоо эрх чөлөөтэй байхаар бүтээгдсэн.

 

Эцэстээ компьютерүүд эвдэрч, хүмүүс үхэж, хайр бүтэлгүйтдэг…тэр үед бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол – гүнзгий амьсгаа аваад дахин эхлэх

 

- Би түүнийг харахаараа, бид бие биендээ зориулагдсан хүмүүс шиг санагддаг. Тиймээс би хэрүүл өдөж түүнийг хөөгөөд явуулчихсан.

- Логиктой сонсогдож байна шүү.

 

Магадгүй, бага ярилцаж, их үнсэлцсэн нь бидний зөв ч юм билүү?

 

“Хайртай” гэж хэлэх амархан. Харин дараа нь хамгийн хэцүү үе.

 

- Би найз бүсгүйтэй

- Тайвшир, би зүгээр л суудал хүнтэй эсэхийг асуусан юм.

 

Эмэгтэй хүний өөдөөс харж байгаад дахин түүнийг харахыг хүсэхгүй байгаагаа хэлж чадах зориг, уужим сэтгэл эрчүүдэд байх ёстой.

 

Нөхөрт гараагүй байхад бүх дэлхий тэр чигээрээ буффет шиг!

 

Би цахим шууданд итгэдэггүй. Би уламжлалт хэв маягийг шүтдэг. Утастаад дараа нь харилцуураа чулуудах нь хамаагүй дээр.

 

Эмэгтэйчүүд хайртай учраас хууралтыг уучилдаг. Харин эрчүүд үүнийг хэзээ ч уучилдаггүй, бас л хайртай учраас…

 

Мэдээж хайртай хүнтэй байх сайхан, гэхдээ заримдаа найз хүүхэнтэйгээ хамт кинонд явах бас сайхан.

 

- Чи эцэг эхтэйгээ амьдардаг ямар ч залуутай холбогдох хэрэггүй гэх гээ юу?

- За яахав, Ханхүү Уилльямс байж болох юм.

 

Тэр ямар харагдаж  байсныг санахгүй байна. Хэн нэгэн надад таалагдахад дандаа ингэдэг. Би зөвхөн мэдрэмжээ л санадаг юм.

 

30 насны ганцаардлаас муу нь магадгүй 20 насны ганцаардал л байх.

 

“Хонгор минь, бүх юм сайхан байлаа, чи надад ихийг өглөө, өөр нэгэнтэй сайхан амьдраарай” гэж хэлдэг эмэгтэйд би атаархдаг ч өөрийн мэдэлгүй “бидний хооронд юу ч болоогүй, зүгээр л тонилж үз!” гээд хэлчихдэг.

 

Эрчүүд хэт улайрсан үйлдлээ романтик гэж боддог. Харин эмэгтэйчүүдэд энэ бол галзуурал.

 

Бусдын санал, зөвлөгөө огтхон ч хэрэггүй. Хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.

 

- Би өндрөөс үхтлээ айдаг

- Харин би үгүй. Чи миний өсгийг харж байгаа биз дээ.

 

Аюултай зүйлээс салахын тулд бүр илүү аюултай зүйл рүү зүтгэх хэрэгтэй.

 

Ганц бие эмэгтэйд амьдралын зам тийм ч амар биш, тиймээс туфелиэ сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Харин дараа нь тэр чинь хүнд хэцүү замыг гэрэлтүүлж өгнө.

 

Эх сурвалж: adme.ru