Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Ар хударга” уран сайхны киноноос авах 5 сургамж, 5 эшлэл

Б.Ану
2015 оны 6 сарын 3
iKon.MN

1. Усанд амьдрах гэж байж матартай бүү тэрсэлд

Аль хэдийнээ ёс жаяг нь тогтсон газарт хуучин байдлыг эвдэх гэж бүү оролд. Өөрөө л зовно.

 

 

2. Жижиг тулаанд ялагдаж болно, харин дайнд ялах л хэрэгтэй

Ялагдалдаа бүү гутар. Харин сургамж аваад дараагийн том дайнд ялах хэрэгтэй.

 

 

3. Нартын жаргал ханатал эдлүүлнэ гэж, бурхан надад амлаагүй ч Насаар чинь шоронд хатаана гэж, чөтгөр надад шивнээгүй.

Хэн ч шоронд суухыг хүсдэггүй. Эрх чөлөөгүй 4 хананы дундах амьдрал бол чөтгөр ч хүсэхээр зүйл биш.

 

 

4. Ар нуруу руу чинь хэн хутга шаадаг гээч? Арыг чинь хамгаалах ёстой тэр хүн чинь

Хүнд 100% бүү итгэ. Найз, нөхдөдөө ч сэтгэлээ бүү бүрэн уудал. Сүүлд нь харамсахгүйн тулд өөртөө нууцтай бай.

 

 

5. Ямааг боож идчихээд, ямаанд мөнгө төлдөггүй юм

“Ямаа” эзнийхээ өөдөөс турхирвал “боодог” болно. “Боодог” болсон л бол бурууг бусдаас бүү хай.

 
 

"Ар хударга" киноны хэсгээс... /+16/

Posted by АР ХУДАРГА on Tuesday, May 26, 2015