Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн тухай ЭШЛЭЛҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ХҮҮХДИЙН ТУХАЙ алдартнуудын хэлсэн эшлэлийг хүргэж байна.


Нэгэнт эвдэрсэн хүнийг засахаас илүү хүүхдийг сайн хүн болгож хүмүүжүүлэх нь амархан. Фредерик Дугласс
Бүх хүүхдүүд уран бүтээлч байдаг. Харин түүнийг уран бүтээлч хэвээр нь өсгөх л гол асуудал. Пабло Пикассо
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүс байдаг. Үг, үйл хөдлөл, үйл явц бүхэн тэдэнд нөлөөлнө. Эцэг эхчүүдийн энэ нөлөөллийг гадны ямар ч хүч давж гарахгүй. Боб Кишан
Аавуудын хүүхдийнхээ төлөө хамгийн сайн хийж чадах зүйл бол ээжийг нь хайрлах юм. Теодер Хесбург
Хүүхдүүд намайг сонсохгүй байна гэж санаа бүү зов. Тэд таныг үргэлж ажиглаж байдаг. Роберт Фулгум
Аав болох амархан. Харин жинхэнэ аав байна гэдэг хэцүү. XIII Пап Иоан
Хүүхдүүд бол ээжийгээ амьдралд тогтоох зангуу юм. Софокль
Хэрэв хүүхдээ ухаантай болгохыг хүсч байвал тэдэнд үлгэр уншиж өг. Бүр ухаантай болгохыг хүсч байвал тэдэнд бүр их үлгэр уншиж өг. Альберт Эйнштейн
Хүүхэддээ юу бодохыг нь биш хэрхэн бодохыг нь зааж өг. Маргарет Мид
Өөрийнхөө хэзээ ч уншиж байгаагүй номыг хүүхэддээ унш гэж өгөхгүй байхыг зарчим болго. Ж.Б.Шоу
Хүүхдүүд буддаг ном биш. Тиймээс тэднийг өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж бүү зүтгэ. Халед Хоссейн
Бид хүүхдүүддээ аливаа маргааныг зэвсгээр биш үгээр шийддэг байхыг заах ёстой. В.Ж.Клинтон