Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Төртэй ч юм шиг, төргүй ч юм шиг яаж ингэж явах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 20
iKon.MN

2015 оны тавдугаар сарын 18-ны орой нэвтрүүлэгдсэн “Дефакто” ярилцлагын цагт оролцсон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн онцлох эшлэлүүдийг зохиогчийн зөвшөөрөлтэй хүргэж байна.


 

Төмөр замын асуудлаар

 

  • Төөрсөөр төөрсөөр сүүлдээ бондны мөнгөнөөс 200-гаад сая доллар зараад, газар шорооны ажил 80 хувьтай явж байхад мөнгөгүй болоод зогссон
  • Зөвхөн төмөр замын ажил саатахын зэрэгцээ, улс хоорондын харилцаанд ер бусын адал балмад явдал үүсээд байна
  • Орос-Монгол, Хятад-Монгол, бүр цаашлаад Америк-Монголын харилцаанд асуудал үүсээд байна
  • Зөвхөн энэ асуудлаас болж дэлхийн цөмийн зэвсэгтэй гурван том улстай харилцах харилцаа хөрсөн
  • Таван Толгойг тойрсон шунал энэ төрийг идэж дуусч байна
  • Юу болоод өнгөрснийг төрийн ордон дотор байгаа бүх хүн мэдэж байгаа
  • Мэдэж байгаа мөртлөө үүнийг таслан зогсоож чадахгүй байгаа. Эмгэнэл энд л байна. Айдас байдаг юм байлгүй
  • Ийм зүйлийг үзсээр харсаар байгаад шийдвэр гаргаж чадахгүй юм бол зайлбал таарна гэж би хэлсэн юм

 

Намуудын санхүүжилтийн талаар

 

  • 1990 онд гаргасан улс төрийн намуудын тухай хуулийн 16 дугаар зүйлд намууд санхүүжилтээ өөрсдөө хариуцна гэж заасан. Тэр заалт төр мөнгөнд идэгдэх эх суурийг тавьсан юм
  • Мөнгө, төр холилдсон явдлыг яаралтай таслан зогсоохгүй бол Монголын төрд үүссэн гаж үзэгдэл цаашид улам хүндэрнэ
  • Бизнес хийдэг нь бизнесээ хийгээд, төрд зүтгэдэг нь төрдөө зүтгээд, энэ хоёрын ялгаа заагийг нэн яаралтай шийдэхгүй бол цааш явахгүй
  • Манайх шиг бүх компаний захиралууд нь улс төрд орчихсон улс хаана байна?
  • Энэ асуудлыг олон жил яриад дийлэхгүй байна
  • Улс төрийн намуудын дарга нар санхүүжилтээ зарлах хэрэгтэй. Би намын дарга байсан бол шууд зарлана

 

Таван Толгойн асуудлаар

 

  • Улсынх байгаад болсонгүй, хувьд очоод болсонгүй, гадныхантай хамтраад болсонгүй, дахиад улс аваад болсонгүй, одоо яах вэ?
  • Энержи Ресурстай хамтран ажиллах хувилбарыг сонгоно гээд засгийн газар санал оруултал УИХ зүгээр л гацаачихлаа
  • УИХ үүнийг шийдэж чадахгүй байх
  • УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэг бол ороод ирсэн саналыг унагах л зорилготой. Шалтгааныг нь би мэдэхгүй
  • Санал Их Хурал дээр орж ирээд бараг сар боллоо. Энэ хооронд байгуулагдсан ажлын хэсэг нь нэг л удаа хагас дутуу хуралдсан
  • Ажлын хэсэг саналаа нэгтгээгүй байж ахлагч нь нэг компаний талаар муу мэдээ цацаад явж байна
  • УИХ-ын 76 гишүүдийн санал нэгддэггүй юм байж, гэтэл ҮАБЗ-ийн гурван гишүүний байр суурь хоёр хуваагдсан
  • Монголын гурван том дарга саналаа нэгтгэж чадахгүй байхад УИХ-ын 76 яаж нэгдэх вэ?
  • Одоо энэ асуудал 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших шударга хүмүүсийн жүжгийн талбар болж хувирлаа
  • Таван Толгойг хөдөлгөхөөс өөр хувилбар байхгүй.
  • Оюу Толгойг хэрүүлтэй уруултай нэг юм хөдөлгөсөн. Монголын төр нэг ч төгрөг гаргалгүйгээр нэг үйлдвэр бослоо.
  • Оюу Толгойн үйлдвэрийн өнгөрсөн жилийн татварын хэмжээ 300 тэрбум төгрөг болсон. Эрдэнэт үйлдвэрийн татвар 426 тэрбум.
  • Одоо энэ унагах гээд байгаа MCS группын төлсөн татварын хэмжээ 226 тэрбум төгрөг.
  • Үнэн хэрэгтээ энэ MCS гэдэг өрсөлдөгчийг дарж унагах хөдөлгөөн Их Хурал дээр өрнөчихлөө
  • Оюу Толгойн захирлыг нэг Их Хурлын гишүүн арбитрын шүүхэд өгнө гээд хүн ичиж үхмээр юм яриад явж байна
  • Ингээд байхаар чинь Монголын эдийн засаг яаж босох вэ?
  • Эрдэнэс Таван Толгой компани ашигтай гээд л яриад байна. Үнэндээ тэд 900 тэрбум төгрөгийн өртэй.
  • Бүх том улсуудтай ярьж үзээд болсонгүй, Монгол дотроо яриад болсонгүй, одоо яах вэ? Харь гаригийнхантай ярихаас өөр аргагүй боллоо

 

Хуулийн шинэчлэлийн талаар

 

  • АТГ-ыг би байгуулахгүй гэж 14 жил саад хийгээд эцэстээ дийлдэж 2006 онд УИХ-ын гишүүдийн санаачилгаар байгуулагдсан. Гэтэл одоо АТГ нь улстөрийн тэмцлийн арга болж хувирлаа. Үүнд л аюул байгаа юм.
  • Хуулийн шинэчлэл буруу явагдсан. Би Тэмүүжинд анх хэлэхдээ зөв хийхгүй бол Үндсэн хуультай зөрчилдөөд байдаг юм шүү гэж байсан. Гэтэл шинэчлэлийн амин сүнс болсон хуулиудыг нь Үндсэн Хуулийн цэц нураачихлаа.
  • Үндсэн Хуулийн цэц буруу шийдвэр гаргаж байгаа юм биш. Үндсэн хуулиндаа захирагдаж төр ажиллахгүй бол ийм асуудал мөнхөд үүснэ.
  • Би зургаан удаа УИХ-д сууж байна. Энэ Их Хурал шиг нэр хүндээ барсан хурал байгаагүй шүү. Ийм УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийвэл хүмүүс яаж хүлээж авах бол?
  • Би парламентын засаглалыг төгөлдөржүүлээд явна гэж боддог байлаа. Одоо бол эргэлзэж эхэллээ. Парламентын засаглал нөөцөө шавхаад дуусч байна. Төртэй ч юм шиг, төргүй ч юм шиг яаж ингэж явах вэ?
  • Энэ улсын төлөө одоогийнх шиг их санаа зовж байснаа санахгүй байгаа юм.

 

С.Зоригийн хэргийн талаар

 

  • 2000 онд хэргийн талаар мэдээлэл өгвөл 500 сая төгрөгөөр шагнана гэж амлаад юу ч олж чадаагүй. Гол нь хэргийн газрын үзлэг дээр бүх зүйлийг алдсан, 70 хүн ороод гарсан гээд бод доо.
  • Арван сарын 2-нд тэнд 70 хүн орж гараад бүх боломжийг хаасан. Одоо аз таарвал л илрэх байх.
  • Талийгаач 1991-1992 оны үед ганцаардаад бие даасан нам байгуулж үзсэн байдаг. Их ганцаардсан хүн тэгнэ биз?