Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Хокингийн АКСИОМ мэт ЭШЛЭЛҮҮД

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Уг нь Стивен Хокингийн залуу нас гайхалтай эхэлсэн юм. Түүнийг шинжлэх ухааны гэрэлт ирээдүй, нээлт, амжилтууд хүлээж байсан. Гэвч хүнд өвчний улмаас залуу насандаа түүний бүх бие мэдээгүй болж зөвхөн тархи нь ажилладаг болж үлджээ. 

Ингээд түүний хэлсэн үгсээс эшлэн хүргэж байна.

IKON.MN : 2015 ОНЫ 5-Р САРЫН 20 -ны нийтлэлийг дахин нийтлэв. 

  • Би өөрийн IQ-гийн тухай огт бодож байгаагүй. Азгүйчүүд л IQ-гээ хэд бол гэж санаа зовдог байх.
  • Хүн бол өөрийг нь үхэл хүлээж байгаа гэдгийг мэддэг, бас төгсгөл нь ирж байгаад итгэдэггүй цорын ганц амьтан
  • Амьдралын үнэ цэнэ бол амьдарсан шиг амьдрах юм гэдгийг надад цагаасаа эрт үхэх айдас ойлгуулсан билээ.
  • Миний зорилго бол энгийн: Би энэ ертөнцийг ойлгох, тэр яагаад ийм болж бүрэлдэн тогтсон, яах гэж бид энд байгааг ойлгох.
  • Бид бол тод биш, энгийн нэгэн одны дэргэдэх бяцхан гариг дээр амьдрах сармагчингуудын үр удам. Гэвч бидэнд ертөнцийн нууцыг тайлах боломж бий. Энэ л биднийг онцгой болгож байгаа юм.
  • Бидний өмнө тулгардаг асуудлуудад шинжлэх ухаанч хариулт олохын төлөө би бүх л амьдралаа зориуллаа. Магадгүй тиймээс миний физикийн тухай номнууд Мадоннагийн сексийн тухай номнуудаас илүү зарагддаг байх.
  • Хаана амьдрал байна, тэнд найдвар бий.
  • Мөнгө олохоос илүү шинжлэх ухааны судалгаа надад илүү баяр баясал авчирдаг.
  • Миний мөрөөдөл бол онгоцны буудлын номын мухлагт зарагддаг ном гаргах. Гэвч ингэхийн тулд түүний нүүрэн дээр нүцгэн эмэгтэйн зураг тавих хэрэгтэй болно.
  • Мэдлэгийн гол дайсан бол харанхуй мунхаг байдал биш, харин төөрөгдөл
  • Интернэтээр тэнүүчлэх гэдэг нь телевизийн сувгуудыг тасралтгүй солихтой адил тэнэг үйлдэл
  • Хэрвээ сансарт цагаачлах зам олохгүй бол хүн төрөлхтөн дахин мянган жил оршин тогтноно гэдэгт би итгэхгүй байна. Жижигхэн гариг дээрх бүх амьдрал устах олон хувилбар боломж бий. Гэвч би өөдрөг хүн. Бид аль нэг гаригт хүрч чадна.
  • Эргэн тойронд маань байгаа системүүд дотроос хамгийн нарийн, хэцүү бүтэцтэй нь бидний бие махбодь
  • Сургуульд шинжлэх ухааныг хуурай, сонирхолгүй аргаар заадаг. Хүүхдүүд зөвхөн шалгалт өгөхийн тулд механикаар цээжилж, шинжлэх ухаан болон орчин тойрныхоо холбоосыг олж хардаггүй.
  • Бүх зүйлс урьдчилан төлөвлөгдсөн, өөрчлөх боломжгүй гэж боддог хүмүүс хүртэл зам гарахдаа тал талруугаа хардгийг би мэднэ.
  • Амьдрал хэрвээ ийм хөгжилтэй байгаагүй бол хэтэрхий эмгэнэлтэй байх байлаа
  • Бууж өгөхгүй байх нь маш чухал

 

 

Эх сурвалж: Esquire