Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 96.3 сая төгрөг байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индекс гарчээ. 

Энэхүү судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4,414 орон сууцыг хамруулжээ. Дөрөвдүгээр сард орон сууцны үнэ өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны хувьд м2-ийн дундаж үнэ нь 2,174,000 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 3.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Дүүргээр нь авч үзвэл орон сууцны м2-ийн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.18 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.68 сая төгрөг байна.

 

Хуучин орон сууцны хувьд хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 96.3 сая төгрөг байна. Хуучин хоёр өрөө байр өнгөрсөн оны мөн үед дунджаар 101.8 сая байсан бөгөөд энэ жил 4.5 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт харагдаж байна.

 

Хуучин байрнуудын хувьд ч байршлаас шалтгаалан Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байгаа юм.