Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төр иргэдийнхээ таван тэрбум төгрөгийг үнэгүйдүүллээ

Б.Заяа, Зууны мэдээ
2015 оны 4 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах 16 дугаар байранд үүссэн асуудлыг хотын удирдлагууд маргааш эцэслэн шийднэ.

Уг байрны дэргэд барилга барих талбайг хэний зөвшөөрлөөр өргөтгөв, “ Би Жи Би Жи ” компанийн эзэд хэн байсан, тэдэнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнуудыг хэн болохыг тогтоох юм.

Мэдээж хэн нэгэн албан тушаалтны нэр цохогдож, ямар нэг хүн буруутан болох ёстой. Яг одоо бол эрх мэдэлтнүүд ээлжлэн арьсаа хамгаалж байна.

Гэхдээ үүнээс илүүтэйгээр оршин суугчдын байдал цаашид хүндрэхээр байна.

Байрны 49 айлын 244 иргэн одоогоор айлд, зочид буудалд хоног төөрүүлж яваа. 

Байрны 49 айлын 244 иргэн одоогоор айлд, зочид буудалд хоног төөрүүлж яваа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын суурь нүх 16 дугаар байранд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй. Ухсан нүхнээс эсрэг чиглэлд дөрвөн см-ийн хазайлттай. Байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг хийсний дараа оршин суугчдыг буцааж оруулах боломжтой гэсэн дүгнэлтийг танилцуулсан.

Иргэд харин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, байрандаа буцаж орохоос татгалзаж байгаа аж. Өөр аюулгүй байранд оруулж өгөхийг төрөөс шаардахаар ярилцаж байгаа гэнэ. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдсэнийг мэргэжлийн хүмүүс мэдээлэх болсон. Хазайлт өгчихсөн барилга хэдхэн баллын чичирхийлэлд юу болох билээ.

Тэр үед манай цагаан захтнууд бас л одоогийнх шиг бие бие рүүгээ булхайгаа чихээд сууна. Танил тал, өнгө мөнгө харсан барилгын зөвшөөрөл, газар олголтууд эцэстээ ямар үр дүнд хүрч байгааг энэ жишээ тод харууллаа.

Цаашид энэ байранд хэн ч амьдрахыг хүсэхгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болж байна.

Одоо 16 дугаар байрнаас хэн ч орон сууц худалдаж авахгүй. түрээслэхгүй, банк зээл өгөхгүй болов.

Нэг айлын орон сууц дунджаар 100 орчим сая төгрөг гэж тооцоолбол 49 айлынх нийтдээ тав орчим тэрбум төгрөг болно. Төрийн байгууллагын уялдаагүй ажиллагаа, хууль зөрчдөг үйлдлийнх нь үр дүнд иргэдийн таван тэрбум төгрөг үнэгүйдлээ.

Одоо 16 дугаар байрнаас хэн ч орон сууц худалдаж авахгүй. түрээслэхгүй, банк зээл өгөхгүй болов. Барилгын улирал аль хэдийнэ эхэлж, энд тэнд алх дөш хангинаад эхэлжээ. Өнгөрсөн жил барьж байсан, шинээр барих барилгуудын олонх нь бас л дээрх “Би Жи Би Жи”-нүүд байх нь гарцаагүй.

Зураг